Солонгосын дэлгүүрээр хэсэх нь

Солонгосын дэлгүүрээр хэсэх нь

Хувцасны дэлгүүр

Солонгост хувцас авахаар зэхэж байгаа бол голлох бөөний төв нь Тундэмүн захын дэлгүүрүүд бөгөөд маш олон орчин үеийн тохилог томхон их дэлгүүрүүд өдөр шөнийн цагаар ажилладаг.

Их дэлгүүр

Солонгосын их дэлгүүрүүд голдуу 1, 4, 7, 10-р саруудад улирлын хямдрал 2 долоо хоногийн хугацаатай зарлаж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгадаг. Хямдрал болж буй дэлгүүрийн тодорхой мэдээллийг интернэтээр авсан ч болох юм. Солонгосын аялал жуулчлалд зориулсан утас уруу ч залган хэдийд хямдрал зарлах талаар тодорхой мэдээллийг авч болно. (+82-2-1330)

Хямдралт худалдааны төв

Хямдралт худалдааны төв нь бусад худалдааны төвүүдтэй зарж буй бараа материалын хувьд онц ялгаа байхгүй ч байнгын хямд үнэ санал болгодгоороо онцлог юм. Алдартай брендийн бүтээгдэхүүнийг худалддаггүй. Солонгост И март, Хоүмэвэр, Лоттэ март, Кимс клуб зэрэг хямдралт худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг.

Дюти фри – татваргүй барааны дэлгүүр

Инчоны нисэх буудлын дюти фри шоп нь том талбайтай, барааг ангилан төрөлжүүлсэн, худалдан авалт хийхэд хамгийн ая тухтай орчныг бүрдүүлсэн байдаг.

Дюти фри шопт архи, тамхи, брэндийн цахилгаан бараа, ноос ноолууран бүтээгдэхүүн, гольфийн хэрэгсэл, савхин эдлэл болон бэлэг дурсгалын зүйлс худалдаалдаг. Хатаасан далайн байцаа, кимчи, уламжлалт амттан тэргүүтэнг мөн маш ихээр худалддаг. Яарч яваа аялагчдад зориулсан худалдааны цэгээс архи тамхи, хүн орхоодой, жижиг бэлэг дурсгалын зүйлсийг нэг дор худалдан авч болно. Дюти фри шопт хямд үнэ санал болгодог аут-лэт дэлгүүрүүд ч бий.

Та доорхи дэлгүүрт үйлчлүүлж болно. Эсвэл Солонгос улсаас нисэхээс өмнө онгоцны буудал дахь салбар дэлгүүрт худалдаа хийх боломжтой. Харин гадаад паспорт болон онгоцны тийзээ авч явахаа мартуузай.

 

  • Lotte duty free shop, Lotte  зочид буудлын 1 давхар, Lotte төв болон салбар их дэлгүүрийн 10, 11-р давхар

 

  • The Shilla duty free shop, Shilla зочид буудлын 1-р давхар / Метроны 3-р шугамын Dongde буудлын 5-р гарц/

 

  • Walkerhill duty free shop, Sheraton Grande Walkerhill зочид буудлын 1-р давхар 

 

Уламжлалт дэлгүүр

Солонгосын хэв загварыг илтгэсэн жижиг дэлгүүрүүдээр уламжлалт худалдааны хэв жаягтай танилцах боломжтой. Дэлгүүрээс сонирхолтой эд бараагаар дүүрэн богцтой буцах болно. Дэлгүүрээ сонгон үйлчлүүлэхийн сацуу гадаа задгай бүхээгээс хөнгөн зууш авч аялан тухлахад таатай. Худалдаа хийхэд гадаад валют, зээлийн картаар тэр бүр үйлчилдэггүй тул Солонгосын вон авч явах нь зохимжтой. Кёндун зах, Кванжан зах, Намдэмүн захууд Сөүлдээ бөөний худалдааны хамгийн том төвүүд юм.

Өдөр
Цаг агаар
Ханшийн мэдээлэл
  • Үр дүн: