Хавдрын эмчилгээ

Хавдрын эмчилгээ

ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР

Ходоодонд үүссэн хорт хавдар нь хучуур эдээс үүссэн ходоодны булчирхайн хорт хавдар ба салстад бий болсон  тунгалагийн тархалттай хорт хавдар, ходоодны булчингийн махангарын болон завсрын эдийн хавдар байдаг ч ихэнхдээ ходоодны хорт хавдар гэвэл ходоодны булчирхайн хорт  хавдрыг хэлдэг.

Ходоодны булчирхайн хорт хавдар нь ходоодны салстын эс бүтцээс үүссэн эс  булчирхайн хорт хавдар болон өөрчлөгдөн ходоодонд зангилаа  үүсгэх эсвэл ходоодны хамгийн дотор талд бөөгнөрсөн салстаас бий болж ур хэлбэртэйгээр томордог бөгөөд улмаар ихэвчлэн ходоодны ханыг нэвтлэн гарч ходоодны эргэн тойрон дахь тунгалгийн сувгаар бусад эрхтэнд тархдаг.

1.  Анхан шатны ходоодны хорт хавдар

Анхан шатны хорт хавдар нь тунгалагийн буюу лимпийн сувгаар хавдар үсэрхийлээгүй  байх үе бөгөөд хавдрын эс салст, салстын бүрхүүл хүртэл хязгаарлагдсан үеийг хэлнэ.

Архагшсан ходоодны хавдартай харьцуулахад ходоодны хананд хорт хавдрын эс гүн нэвтрээгүй лимпийн зангилаанд үсэрхийл бага учраас  тохирсон эмчилгээг хийснээр 90% бүрэн эдгэх найдвар тавьж болдог.

Сүүлийн үед солонгос улсад  ходоод дурандах шинжилгээгээр анхан шатны хорт хавдрын 45%  нь оношлогдож байна.

 2.  Архагшсан ходоодны хорт хавдар

Хорт хавдар салстаар дамжин ходоодны булчингийн махан(ан)гарыг цоолон гарсан бол ходоодны архаг хорт хавдар гэнэ.

Энэ үед хорт хавдар зөвхөн ходоодоор хязгаарлагдахгүй ходоодны ойр орчмын лимпийн зангилаанд тархан элэг, цөс, хөндлөн хүрээ , дэлүү зэрэг эргэн тойрныхоо эрхтнүүд рүү нүүн тархах эсвэл лимпийн суваг, цусаар дамжин элэг, яс, уушиганд үсэрхийлэх магадлал өндөр байдаг.

Мөн хүндрэн ходоодны ханыг цоолж гарч бүх эрхтэн бөөгнөн байдаг хэвлийн хөндийгөөр тархах магадлал их байдаг.

шалтгаан

Ходоодны булчирхайн хорт хавдрыг үүсгэдэг гол хүчин зүйл гэж байхгүй ч янз бүрийн орчноос нөлөөлөх (олдмол шалтгаанаас) ба удамшлын (төрөлхийн) шалтгаанаас  болж өвчилдөг.

Орчноос шалтгаалах  гол хүчин зүйл нь хелисо бактерийн халдвар , хугацаа нь дуусаад удсан шинэ биш хоол хүнс , давс  ихтэй хоол хүнс, нитрат ихтэй хоол хүнс болон тамхи татах зэрэг байдаг.

Гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн ходоодны хорт хавдартай байсан тохиолдолд өвчлөх  магадлал 2~3 дахин нэмэгддэг гэсэн дүгнэлт байдаг учраас  удамшдаг гэсэн ойлголттой байсан билээ.

Гэвч  өмнө нь гэр бүлийн гишүүдээс өвчилж байсан ходоодны хорт хавдар удамшдаг гэхээсээ илүү хелико бактерийн хавдар, ходоодны хорт хавдар үүсгэж болох  хооллох хэв маягаас маш их шалтгаалдаг нь тогтоогдсон бөгөөд ходоодны хорт хавдар орчны нөлөөнөөс  үүсэх нь их байдаг гэж ойлгож болдог.

Онош

Ходоодны булчирхайн хорт хавдрын оношийг 2 том бүлэгт хувааж болдог. Эхлээд ходоодыг дурандан эд бүтцийн шинжилгээгээр ходоодны булчирхайн хорт хавдар байгаа эсэхийг оношлох, эхогоор ходоод дурандан хавдар хэр гүн нэвчсэнийг  оношлоно.

 Шинжилгээ

 Ходоод дурандах шинжилгээний явцад үзүүртээ камертай  дурангийн тусламжтайгаар ходоодны салстад хавдар, шарх байгаа эсэхийг шалгадаг бөгөөд 8 цагийн турш хоол идэхгүй байсны дараа хамар эсвэл амаар дамжуулан ходоод дурандах гуурсыг оруулдаг. Ходоодны бичил биеийн өвчин үүсгэгч амьд биеийн өөрчлөлтийг хүртэл шалгаж болох ч эд бүтцийн шинжилгээ хийлгэж байж ходоодны булчирхайн хорт хавдрын эс байгаа эсэхийг оношилно.

Тиймээс эмчилгээний аргыг сонгохоос өмнө эхлээд  эд бүтцийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хорт хавдар гэсэн онош тодорвол хавдрын үе шатыг тогтооно. Ходоод дурандах шинжилгээгээр баримжаалан онош тогтоож болох ч тодорхой бус учраас ходоод дурандах аппаратын өмнө эхо дуран зоосон ходоодыг эхогоор дурандах шинжилгээг хийж хавдрын хэр гүн нэвчсэнийг тодорхойлно.

Эхог ходоод дурандах шинжилгээтэй адил аргаар 8 цаг өлөн байсны дараа хийж хавдрын хүрээнд дуранг байрлуулан гэрлийг эхо-ны гэрлээр солин ходоодны хавдрыг  зөвхөн салстад эсвэл салстаас гүн нэвчин орсон эсэхийг үздэг шинжилгээний арга юм.

Мөн булчирхайн хорт хавдар зөвхөн ходоодоор хязгаарлагдахгүй ойр орчмынхоо эрхтэнд гүн нэвтэрч орсон эсэхийг шалгахдаа хэвлийг эхо ба компютер томографик шинжилгээ. хэвлийн МРА шинжилгээ хийнэ. Учир нь ходоодны ойр хавьд байгаа лимпийн зангилаа, элэг, цөс зэрэг эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг хэвлийн эхо шинжилгээнээс компютер томографикаар илүү тодорхой мэдэж болдог.

Бусад эрхтэнд үсэрхийлсэн, хэвлийн хөндийд хавдрын эс цацагдсан гэсэн сэжиг илэрсэн үед  PET, CT, МRI-ийн шинжилгээ хийж  тодорхой онош гарган тайрах мэс засал хийгдэх эсэхийг тодорхойлох шинжилгээ бөгөөд мэс заслын дараа хавдар дахин сэдрэх магадлалтай тохиолдолд мөн хийгддэг.

"PET'"шинжилгээний аппаратаар хавдрын эсийн өсөлт, хурдац нэмэгдсэн эсэхийг мэдэж болох ч хавдрын төрлөөс шалтгаалан  онош  тодорхой гарах эсэх нь өөр өөр байдаг.

Булчирхайн хорт хавдар байна гэж сэжиглэсэн тохиолдолд хэвлийн ЭХО, CT, МRI шинжилгээг хийлгэлгүй ходоодыг дурандах шинжилгээ хийх нь зүгээр байдаг. Ходоодны булчирхайн хорт хавдар гэсэн онош тодорвол цаашдын  эмчилгээний аргыг тодорхойлох үүднээс эхо, CT, MRI шинжилгээ хийгдэнэ.

Эмчилгээ

Ходоодны хорт хавдар гэсэн онош тавигдахад эмч шаардлагатай шинжилгээ хийж хариуг үндэслэн өвчтөнд хамгийн тохирох эмчилгээний төлөвлөгөө зохионо.

Ходоодны хавдрын эмчилгээний арга нь мэс засал, ходоод дурандан эмчилгээ хийх, хавдрын эсрэг химийн эмчилгээ, туяаны эмчилгээ зэрэг юм. Ерөнхийдээ ходоодны хорт хавдрын эмчилгээг хийхдээ хавдрын хэмжээ, байрлал болон хамрах хүрээ мөн өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдал болон бусад хүчин зүйлүүдийг харгалзан шийдвэр гаргана.

1. Мэс заслын эмчилгээ

Мэс засал нь  ходоодны хавдрыг эмчилгээний аргуудаас бүрэн эдгэх найдвар тавьж болох цорын ганц арга юм.  Хавдрыг бүрэн тайрах тайрсны дараа тохиромжтой сэргээлт тухайлбал, хооллох хэв маягт ямар нэгэн хүндрэл гаргахгүйгээр эрхтний холбоос мэс засал хийх нь ходоодны мэс заслын гол зорилт билээ.

Ходоодны хорт хавдрын мэс заслын гол зарчим нь хорт хавдрыг хамруулаад эргэн тойрны эрүүл эд бүтцийн бүрэн аюулгүй байдлыг ханган тайрах, хорт хавдраас эхлэн гадагшилсан лимпийн суваг, зангилааг бүгдийг авч заслын дараа хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа  сэргэдэг.

Өөрөөр хэлбэл үүссэн хорт хавдар түүний тархалт болон үсэрхийлсэн мэс засал хийх боломжтой хэсгийг тайрч авна гэсэн үг юм.

Тайрах хүрээ болон зарим нэг сэргээх мэс ажилбар,олон төрлийн чиглэлийг санал болгон  өвчтөнд хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг сонгоно.  Хавдар ходоодны ойр хавьд байгаа эрхтэнд шууд нэвчсэн бол хамтад нь тайрах мэс засал хийж болдог. Хорт хавдар ходоодны хэвлийн хэсэгт үүссэн байвал ходоодны төгсгөлийн захын 2/3-ийг буюу ходоодны нэг хэсгийг тайрах мэс засал хийгдэж, хавдар ходоодны дээд хэсэгт байрлах эсвэл ходоодны бүх хэсэгт тархсан бол бүхэлд нь тайрах мэс засал хийгдэнэ. Ходоодны нэг хэсгийг тарах мэс заслын дараа үлдсэн ходоодыг 12 нугалаа гэдэс мөн нарийн гэдэстэй холбож, ходоодыг бүхэлд нь тайрсан тохиолдолд улаан хоолой ба нарийн гэдсийг холбосноор хоол боловсруулах эрхтний  хэвийн үйл ажиллагааг  хадгалж өгдөг. Ходоодны хавдрын мэс заслын хамгийн том үр дүн нь бүрэн эдгээхээс гадна мэс заслын дараа аюулгүйгээр удаан амьдрах боломжийг өндөрсгөх юм.

 Мэс заслын үеэр ходоодтой хамт тайрагдсан ойр орчмын лимпийн зангилаанд мэс заслын дараа эмгэг зүйн эд бүтцийн шинжилгээгээр үсэрхийл оршиж буй эсэхийг дүгнэнэ.

Мэс заслын үеэр хавдар хэр зэрэг гүн нэвчсэнийг урьдчилан тооцоолж нүдэнд харагдаж байгаа хавдрын эд бүтцээс бүрэн аюулгүй зай орхин тайрч эмгэг зүйн тасаг руу хөлдөөсөн дээжийг шинжилгээнд явуулж хорт хавдрын эс байгаа эсэхийг шалгана. Магадгүй энэ шинжилгээгээр хавдрын эс эрүүл хэсэгт илэрсэн тохиолдолд нэмэлт тайралт хийх шаардлага гарч болох бөгөөд маш ховор хөлдөөсөн дээжийн шинжилгээнээс хавдрын эс илрэхгүй мэс заслын дараах эд бүтцийн шинжилгээгээр  илэрч дахин мэс засал хийх тохиолдол гардаг

 

Ходоодны анхан шатны хорт хавдрын мэс заслын эмчилгээ

Хорт хавдар салстын бүрхүүлээс салстад хязгаарлагдсан анхан шатны ходоодны хорт хавдрын тохиолдолд эмчилгээний дараа эрүүл болох магадлал маш өндөр бөгөөд амьдрах баталгаа бүрэн ханган эмчилгээ хийгддэг.

Ходоодыг дурандан салсыг тайрах мэс засал, дурангийн хагалгааг ашиглан хийгдэх мэс засал, нуглаасыг хадгалан тайрах мэс засал, тэнэмэл мэдрэлийг хадгалан ходоодыг тайрах мэс засал зэр э г мэс заслууд хийгдэж байна.

 

Хэвлийн дурангийн хагалгаа

 Ходоодыг дурандан салстыг тайрах мэс заслаар авч болохгүй, салстын дээд хэсэгт ихээр тархсан анхан шатны ходоодны хавдарт хэвлийн дүрангийн хагалгааг ашиглан мэс засал;л хийж болно. Сүүлийн үед мэс заслын ур чадвар м а ш хөгжин дээрх аргаас илүү хүнд өвчтэй хэсгийг  тайрахдаа хамт  ходоодны ханыг дотроор дамжуулан тайрах мэс заслыг хийж болох бөгөөд  лимпийн зангилааг  энэ аргаар тайрч болдог. Энэ мэс заслыг хийхдээ20 см орчим хэвлийн дээд хэсгээс тайрах шаардлагатай байсан үндсэн мэс заслыг бодоход мэс заслаас бий болдог шарх жижгээс гадна өвчтөний мэс засал хийлгэхдээ авдаг стрессийг багасгаж болох мөн хагалгааны дараа өвчтөний бие сэргэх, эмнэлгээс гарах хугацаа бага зэрэг сайн талууд ихтэй юм

 

Ходоодны үйл ажиллагааг алдагдахаас хамгаалах  мэс ажилбар

1. Нуглуурыг үйл ажиллагааг хадгалах ходоод тайрах мэс засал

Нуглуур нь 12 нугалаа гэдэс ба холбогддог доод хэсгийн хуниас байдаг хэсэг рүү дээрээс 12 нугалаа гэдэс рүү хоол хүнс урсан өнгөрөхийг зохицуулах үйл ажиллагааг удирдаж байдаг.12 нугалаа гэдэг ба ходоодны хязгаар хэсгийн нуглуурын үйл ажиллагааг хэвийн байлгаж хоол хүнсийг гадагшуулах үйл ажиллагааг хадгалж өгч хоол боловсруулах шингэнийг буцаж гарахыг зогсоож өгдөг мэс засал бол нуглуурын үйл ажиллагааг хадгалах мэс засал учраас энэ хэсгийг амьдруулж (Dumping)   буурах хам шинж өвчнөөс сэргийлэн өвчтөнд шим тэжээл өгөх мэс засал юм.

Гэвч одоохондоо үндсэн мэс заслын эмчилгээ болж чадаагүй байгаа билээ. Энэ мэс заслыг хийхийн тулд хавдар анхан шатандаа байхаас гадна  хавдрын байрлал нуглуураас нэлээд хол байрласан байх хэрэгтэй.

 

2.Тэнэмэл мэдрэлийг гэмтээлгүй ходоод тайрах мэс засал

Тэнэмэл мэдрэл нь ходоод гэдэсний хөдөлгөөнийг хариуцдаг чөлөөтэй мэдрэл бөгөөд  үндсэндээ ходоодны хавдрын мэс заслын үед өргөн тайрахын тулд тайрагдахад хүрдэг. Тэнэмэл мэдрэл тайрагдсанаас хагалгааны дараа чацга алдах зэрэг хам шинж өвчин үүсэх тохиолдол байдаг бөгөөд мэс заслын дараа амьдрах хугацааг уртасгахын тулд туршилтаар тэнэгч мэдрэлийг тайралгүйгээр  хагалгаа хийх туршилт хийгдэж эхлээд байгаа билээ.

 

Ходоодыг дурандан эмчлэх эмчилгээ

Ходоод дурандах болон эх огоор ходоод дурандах  шинжилгээгээр ходоодны булчирхайн хорт хавдрын салстаар хязгаарлагдсан нь тодорхой бол хэвлийн "СТ"шинжилгээгээр ойр орчмын лимпийн зангилаанд үсэрхийлээгүй нь бүрэн батлагдвал дурангаар булчирхайн хорт хавдрыг ухаж авах эмчилгээний аргаар салстыг тайрах мэс засал, дурангийн тусламжтайгаар салстын доод хэсгийн хавдрыг авах хагалгаа нууд хийгдэнэ. Өлөн ходоодон дээр ходоодыг дурандаж булчирхайн хавдар байгаа эсэхийг  харагдах хүрээний хязгаараас илүү өргөн шалган онцгой зориулалтаар зохион бүтээсэн хутгаар салстыг ухаж авдаг.

Мэс заслын бусад эмчилгээтэй харьцуулахад бүтэн мэдээ алдуулах шаардлагагүй хагалгааны шарх сорвигүй, хийгдэх  хугацаа богино, ходоодыг хамгаалах боломжтойгоос гадна хагалгааны дараа хэвэндээ түргэн ордог, хам шинж өвчин бага байдаг сайн талууд ихтэй.

 Гэвч дурангийн хагалгаагаар хавдрыг ухаж авсны дараа цус алдалт,эрхтэнд нүх гарах зэрэг хам шинж өвчин үүсэж дахин мэс засал хийх шаардлагатай болзошгүй бөгөөд хэвлийн КТ(СТ) -гаар лимпийн зангилаанд үсэрхийлээгүй мэт харагддаг ч 1%доош  тохиолдолд лимпийн зангилаанд үсэрхийлсэн байж магадгүй учраас нарийн ажиглах  хэрэгтэй муу тал байдаг.

 

3. Хавдрын эсрэг эмчилгээ

Хавдрын эсрэг эмчилгээ гэдэг нь хавдрын эсийн өсөлт төлжилтийг зогсоосноор хорт хавдрын эсийг үхүүлэх  хавдрын эсрэг үйлчилгээтэй эм эмчилгээг хэлнэ.

 Өвчтөний биеийн байдал, эд бүтцийн шинжилгээний хариунаас өөр хавдрын төрөл байгаа эсэх, лимпийн зангилаа болон бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг үндэслэн эмч эмчилгээний тохирсон төлөвлөгөө зохиодог. Сүүлийн үед нэг төрлийн эм тариа болон нэмэлт хэдэн төрлийн эм тариаг хэрэглэн эмчилгээ хийж байна.

Ходоодны хавдраар өвчилсөн бол хавдрын эсрэг эмчилгээг хийх 3 -н тохиолдол байдаг.

1-р хорт хавдар нэгэнт бүх биеэр үсэрхийлсэн эсвэл ойр орчмынхоо эрхтэнд хэтэрхий нэвтэрснээс тайрах мэс засал хийгдэх боломжгүй тохиолдолд хавдрын эсийн эсрэг эмчилгээг хийнэ.

2-р Мэс засал хийлгэсний дараа хавдрыг дахиулахгүй зорилгоор уг эмчилгээг хийнэ.

3-р Мэс засал хийхийн өмнө хавдрын тоог цөөлсний дараа тайрах хагалгаа хийснээр эмчилгээний чанарыг дээшлүүлдэг.

Ихэнхдээ хавдрын эсрэг эмчилгээний эм тариагаар хэрэглэдэг ч зарим нэг эмийг уухаар хэрэглэдэг. Эмийг өдөрт 2 ширхэгээс дээш хольж хэрэглэдэг бөгөөд тогтмол мөчлөгөөр  ууна. Тухайлбал хавдрын эсрэг эмийг өдөр болгон уудаггүй тогтмол хугацаанд уусны дараа тогтсон хугацаанд амраад дахин 2 дахь мөчлөгөөр уух гэсэн зарчмаар хэрэглэдэг.

Ийм хавдрын эсрэг химийн эмчилгээ нь өвчтөний биеийн байдал, өвчний явцаас шалтгаалан эмчилгээг сонгох хийх, эм тариаг хүлээн авч буй байдлыг үргэлжлүүлэн ажиглан хийдэг. Хавдрын эсрэг эмчилгээний  мөчлөг болон хугацаа өвчтөн болгонд өөр өөр байдаг.

 

4.Туяаны эмчилгээ

Туяаны эмчилгээний нь өндөр давтамжтай туяаг ашиглан хавдрын эсийг устгаж өсч үржүүлэхгүй байх эмчилгээний арга юм.

Энэ нь мэс засалтай нэгэн адил биеийн хэсгийг эмчлэх аргатай адил гэж ойлгож болох бөгөөд туяагаар шарсан хэсэгт үр дүн илэрдэг. Ходоод ны хавдарын туяаны эмчилгээ нь бусад  эрхтэнийг бодоход эмчилгээний үр нөлөө гарч буй тэмдэг ажиглахад амар бус эрхтэн төдийгүй  ходоодны ойр орчимд цөс, бөөр, нарийн гэдэс, сээр нурууны мэдрэл зэрэг маш эмзэг эрхтнүүд байрладаг болохоор туяаны эмчилгээг нэг их санал болгоод байдаггүй.

 Мөн бүрэн эдгэх мэс заслын дараа ганцхан туяаны эмчилгээг хийх нь амь насыг уртасгадаг гэсэн баримт дутагдалтай учраас туяаны эмчилгээ хийлгүйгээр мэс заслын дараа үлдэж болох хавдрын эсийг устгахад зориулсан хамгаалах эмчилгээ эсвэл өвчин намдаах зорилгоор хэрэглэнэ.

 

 Амьдрах магадлал

 Ходоодны өмөн үү анхан шатандаа илэрвэл бусад бүх хорт хавдрын нэгэн адил бүрэн эдгэх боломжтой байдаг. Хорт хавдартай өвчний эмчилгээний үзүүлэлтийн амьдрах магадлал 5 жил юм. Энэ нь ихэнх  ходоодны хавдрын дахин сэдрэлт 5 жилээс дотогш байдагтай холбоотой. Иймээс эмчилгээнээс хойш 5 жилийн турш хорт хавдар дахин сэдрээгүй тохиолдолд бүрэн эдгэсэн гэж үздэг. Ходоодны өмөн үү өвчнийг ерөнхийдээ  хавдар ходоодны хананд хэр нэвчсэн, лимпийн зангилаа ба анхдагч үсэрхийлээс шалтгаалан 1-4 үе шатанд хуваадаг.

Ихэнхдээ мэс засал хийхэд авсан эд бүтцийн шинжилгээгээр хавдар ямар шатандаа явааг тодорхой мэдэж болдог.

Сөүлийн их сургуулийн эмнэлэгт ходоодны хавдрын мэс засал хийлгэсэн өвчтөний 5 жилийн амьдрах магадлал 1-р шатанд (ихэнх нь анхан шатны ходоодны өмөн үү) 90% дээш, 2-р шатны 70%, 3-р шатны 30-50% орчим байна. Эндээс харахад ходоодны хавдар анхан шатандаа байгаа өвчтөн идэвхтэй эмчилгээ хийлгэхэд бүрэн эдгэх боломжтой гэсэн байх хэрэгтэй юм.

Ходоодны өмөн үүн шинж тэмдэг маш бүдэг эерэг нааштай архаг өвчин бөгөөд сайн мууг нь ялгахад хүнд учраас ходоод  дурандах  тогтмол шинжилгээгээр анхан шатанд нь илрүүлсэн эхний үеийн эмчилгээ маш чухал байдаг. Хэдийгээр хавдар илэрлээ гэсэн ч идэвхтэй эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэх боломжтой учраас хавдар тусчилхлаа гээд няцаж огт болохгүй.

 

 Өвчний явц болон хам шинж өвчин

Эмчилгээ хийлгээгүй ходоодны өмөн үүгийн хувьд элэг болон хэвлийд үсэрхийлсэн маш хүнд архагшсан өвчтөн бол дунджаар4~6 сар амьдрах магадлалтай, ходоодны салстаар хавдар хязгаарлагдсан анхан шатны хавдар бол эмчилгээний дараа 5 жил амьдрах магадлал90% дээш, нэлээд дунд шатандаа орсон  хавдартай тохиолдол ойр хавийн эд бүтцэд халдварласнаар хязгаарлагдсан бол 5 жил амьдрах магадлал 40~60% байдаг. Алсаас үсэрхийлсэн байсан ч идэвхтэй хавдрын эсрэг эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн тохиолдолд 5 жил амьдрах магадлал 20% орчим байдаг бөгөөд ямар ч тохиолдолд шантралгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээ хийж болохгүй архаг хорт хавдарт гэнэтийн цус алдалт болон цоорох тохиолдолд түргэн тусламжийн мэс засал шаардлагатай үе ч байдаг.

 

Урьдчилан сэргийлэх

1-р шатны урьдчилан сэргийлэлт

Ходоодны булчирхайн хорт хавдарт орчны нөлөө маш чухал байдаг  учраас эрүүл зөв амьдралын хэв маягаа хэвийнээр хадгалах шаардлагатай байдаг. Тамхи татах нь ходоодны булчирхайн хавдрыг  өвчлөлийг 2~3 дахин нэмэгдүүлдэг болохоор тамхи огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн хэтэрхий давстай хоол хүнс,азотын хүчлийн найрлагатай хоол хүнс зэрэг хавдар үүсгэдэг учраас давс багатай, шинэхэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Дэлхийн 2 -р дайны өмнө дэлхий даяар ходоодны хавдар өвчин хамгийн их үхэлд хүргэж байсан. Орчин үед хөргөгч тус бүрдээ тасалгаатай болж хоол хүнсээ хадгалдаг болсноос хойш ходоодны хавдар эрс багассан билээ. Иймээс хоол хүнсийг хөргөгчинд хадгалан хэрэглэх нь маш чухал бөгөөд гадна тал нь бага зэрэг хувирсан хоол хүнсийг хэрэглэхгүй хаяж байх хэрэгтэй.

Ходоодны булчирхайн хорт хавдрын гол хүчин зүйл гэж яригддаг нуглуурын хелико бактерийн  (Helicobacter pylori) эмчилгээний талаар одоохондоо баттай мэдээлэл байхгүй байна.Үнэхээр ходоодны өмөн үү-ээс сэргийлэх үүднээс хелико бактерийг байхгүй  болгох нь үр дүнтэй гэдэг тал дээр 10 гаруй жил олон байгууллагууд судалгаа хийсэн боловч одоохондоо баттай дүгнэлтэд хүрээгүй. Эсрэгээр сүүлийн үеийн мэдээгээр ходоодны амсрын хавдар хелико бактер байхгүй үед нэмэгддэг гэсэн дүгнэлт гарч ходоодны булчирхайн хорт хавдраас сэргийлэх арганд хелико бактерийн эмчилгээ хийлгэхийг санал болгодоггүй.

 

2-р шатны урьдчилан сэргийлэх арга

Анхан шатанд ходоодны хавдрыг илрүүлбэл бүрэн эдгэх найдвар тавьж болох учраас 2-р шатны сэргийлэлт гэж хэлнэ. Анхан шатны хавдрын үед мэс заслаар 90% дээш  амьдрах магадлалтай учраас анхны онош урьдчилан сэргийлэхийн нэгэн адил маш чухал юм. Анхан шатны хавдар дотроо бүр эхэлж байх үед нь илрүүлбэл ходоод дурандах болон эх о- ашиглан дурандах хагалгаагаар ходоодны нэг хэсгийг тайрах мэс засал хийгдэнэ.Хэвлийн дээд хэсэгт өвчин, хоол боловсруулалт муудах зэрэг хэвийн биш шинж тэмдэг илэрч ялангуяа дотрын эмчилгээ хийлгэсний дараа дээрх шинж тэмдэг байнга үргэлжилж байгаа өвчтөн шинжилгээ өгөх хэрэгтэй. Мөн ямар ч шинж тэмдэг байхгүй байлаа ч 40 дээш насанд 1~2 жилд 1 удаа ходоодоо дуранд харуулж байвал зүгээр байдаг.

 

Хооллох арга

 Ходоод тайрах хагалгааны дараа ходоодны 1/3 багагүй үлдсэн эсвэл ходоодыг бүрэн тайрах бол үлдсэн ходоод хуучин байсан хэмжээндээ хүрч өсдөггүй учраас бага хэмжээгээр байнга хооллож маш сайн зажилж удаан идэх хэрэгтэй. Хагалгааны дараа анхандаа ус уухдаа ч бага багаар удаан залгин хангалттай шингэн уух дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Шингэн зүйл их хэмжээгээр нэг дор уухад хоол хүнс нарийн гэдэс руу маш хурдтайгаар нэвтэрч хүйтэн хөлс цувах, ямар ч хүч чадалгүй болох зэрэг цусны чихэр багасах шинж тэмдэг илэрч болдог.

 

Хагалгааны дараа эхний үед өдөрт 6~9 удаа хувааж бага багаар хооллоно. Бага багаар нэг удаа хооллох хэмжээ нэмэгдэн хооллох давталтыг багасгаж болно. Эмнэлгээс гарсны дараа хагалгааны өмнөх үетэй адил хооллох боловч хэт их  идэж болохгүй. Нийт хооллох хэмжээ өдөрт будаа 3 аяга орчим хийх хэрэгтэй бөгөөд хооллох удаагаа багасган хэмжээгээ нэмэх журмаар өвчтөн өөрийнхөө хооллох хэмжээнд тааруулан аажим аажмаар тохируулна. чихэр, зөгийн бал, варень зэргийг ихээр идэхгүй байхын зэрэгцээ өөрийн өмнө идэж байсан хоол хүнснээсээ аль болох хэрэглэхгүй байх нь хавдар ахин үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тустай.

Ходоодны дурангийн хагалгааны дараа ходоодны салст 3~4 долоо хонож байж бүрэн сэргэдэг. Энэ хугацаа өнгөрснөөс хойш онцгойлон болгоомжлох зүйл байхгүй.

Хавдрын эсрэг эмчилгээ хийлгэсэн тохиолдолд үс унах, бөөлжих, эрхтэний үйл ажиллагаа зогсох, уушигны үрэвсэл зэрэг олон төрлийн хам шинж өвчин илэрч болох бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагах шаардлагатай.

 

ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР

Элэгний өмөн үү гэдэг нь элэгний ихэнх хэсгийг эзэлдэг эсүүдээс үүссэн хорт хавдрыг хэлнэ.Өргөн утгаар элгэнд бий болсон бүх төрлийн хорт хавдар(жишээлэхэд элэг рүү орсон цөсний сувгийн хорт хавдар) болон бусад эрхтний хавдар элгэнд үсэрхийлж үүссэн үсэрхийлсэн элэгний хорт хавдар бүгд багтдаг ч элэгний эсийн хавдар хамгийн элбэг байдаг учраас ерөнхийдөө элэгний эсээс үүсэлтэй хорт хавдрын элэгний өмөн үү гэдэг.

 

Шалтгаан

Элэгний өмөн үүсэх хамгийн гол шалтгаан нь архаг Б-гийн вирус болон С-гийн вирус, архинаас үүдэлтэй  элэгний хатуурал зэрэг байдаг.

 

Онош

Элэгний өмөнтэй байж болзошгүй (архаг Б, С вирус, элэгний үрэвсэл, архинаас үүдэлтэй элэгний хатуурал) хүнд  тусгай дүрс бичлэгийн шинжилгээ(хэвлийг ЭХ О харах, компьютер , КT(Компьютер томография), МРА(соронзон цуурайн судасны зураг авалт), элэгний судасны зураг авалт(Hepatic angiography)) , шээс болон цусны шинжилгээнээс ( Альфа-фетопротеин)   өссөн заалтаар элэгний өмөнг оношилж болдог. Дээрх аргуудаар онош тодроогүй тохиолдолд  эд бүтцийн шинжилгээ авч элэгний өмөнтэй эсэхийг оношилж болно.

 

Шинжилгээ

Элэгний өмөн  аюул нүүрлэж болзошгүй хүн тогтмол өмөнгийн заалтын шинжилгээ болон ЭХО харж элэгний хорт хавдрын анхан шатны шинжилгээ хийлгэн магадгүй  өөрчлөлт байна гэвэл КТ, МРА зэрэг нэмэгт шинжилгээ хийж  сайн тодрохгүй тохиолдолд  элэгний судасны зураг авалт болон эд бүтцийн шинжилгээ  хийнэ.

 

Эмчилгээ 

Элэгний өмөн үү г эмчлэх хамгийн үр дүнтэй тохирсон  эмчилгээ нь мэс засал юм.

Гэвч мэс заслын эмчилгээг хийх боломжгүй тохиолдол их байдаг бөгөөд  тэр үед элэгний хорт хавдрын тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг судсыг бөглөх  артери судсаар  хийх химийн бөглөөс (transarterial chemoembolization, TACE), мөн элэгний хорт хавдар байгаа хэсэгт алкоголь хийж  хорт хавдрын эсийг үхүүлэх  этанолыг тариаг арьсаар хийх  эмчилгээ(percutaneous ethanol injection therapy, PEIT), мөн цацраг өндөр хэлбэлзлийг ашиглан хорт хавдрыг шарах цацраг хэлбэлзлээр эмчилгээ(radiofrequency ablation, RFA) зэргийг хийж болно.

Сүүлийн үед элэг шилжүүлэн суулгах мэс засал ихээр хийгдэх болж элэгний үйл ажиллагаа муудсан болон хавдар ширхэг хэмжээ их , мэс заслын аргаар эрхтнийг тайрах боломжгүй тохиолдолд элэг шилжүүлэн суулгаснаар бүрэн эдгэх итгэн найдах боломжтой болсон билээ.

Бас хорт хавдар элэгнээс бусад эрхтэнд үсэрхийлсэн эсвэл сүүлчийн шатандаа орсон тохиолдолд хавдрын эсрэг эмчилгээг санал болгодог.

Хавдар эхний шатандаа байгаа болон бусад эрхтэнд үсэрхийлээгүй тохиолдолд хоргүй  хавдрын мэс заслын эмчилгээ  үр дүнтэй найдвартай эмчилгээний аргын нэг юм.

 

Элэгний өмөн өвчний явц, гарах хүндрэл

Элэгний өмөн  нь хэмжээ, тоо ширхэг, цусанд нэвтэрч орсон эсэхээс шалтгаалж эмчилгээний арга өөрчлөгддөг учраас хавдартай өвчтөний ихэнх нь элэгний хатуурал эсвэл элэгний үрэвслийг хамт тээж явдаг учраас элэгний үйл ажиллагаанаас хамаарч цаашид амьдрах хугацаа тогтоох тохиолдол их байдаг. яг амьдрал дээр хорт хавдартай өвчтөнүүд үхэл элэгний өмөнгөөр бус элэгний үйл ажиллагаа  муудсанаас  болдог нь элбэг тохиолддог шалтгаан болдог . Мөн анхан шатны хорт хавдартай бусад эрхтэнд үсэрхийлээгүй бол протонт эмчилгээгээр мэс засал хийсэнтэй адил үр дүнг үзэж бол эмчилгээнүүдийн нэг юм.

 

Мөрдөх журам

Элэгний үйл ажиллагаа дордсон үед эмчилгээний үр дүн тодорхойгүй янз бүрийн ардын эмчилгээний хийлгэснээс огцом элэгний үйл ажиллагааг муутгах тохиолдол  байдаг болохоор ардын эмчилгээ хийлгэхээр бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй юм.

 

Хоол хүнс хэрэглэх

Элэгний үйл ажиллагаанаас шалтгаалж  хооллох арга өөр өөр байдаг.

Ерөнхийдөө дээд зэргийн уурагтай хоол тэжээл элгийг сэргээн төлжүүлэхэд тустай ч элэгний үйл ажиллагаа муудсан үед эсрэгээр  уураг багатай хоол хэрэглэн элэгнээс тархинд  өгөх зовнил үүсгэхгүй байх хэрэгтэй байдаг. Мөн янз бүрийн эм бэлдмэл, ардын уламжлалт  эм, витамин зэргийг уухаасаа өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байж хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй.

 

ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР

Хөхний хорт хавдар гэдэг нь хөхний эд бүтцэд  үүссэн хорт хавдрын эсээс бий болсон ур (тэмтрэгдэх бөөн юм) юм. Үндсэндээ хөхний хавдар хөхний сувгууд болон жижиг хэлтэр тогтсон хэсэгт үүссэн хорт хавдрыг хэлнэ.

 Хөхний хорт хавдар бусад хорт хавдруудыг бодоход хамгийн их судлагддаг боловч юунаас үүсэлтэйг одоо болтол сайн мэдэгдээгүй байгаа учраас ямар хүн хөхний хорт хавдраар өвчилж болзошгүй мөн яавал энэ өвчнөөр өвчлөхгүй байхыг хэлэхэд тодорхой хэлэх боломжгүй юм. Тиймээс янз бүрийн судалгааг ашиглан хорт хавдраар өвчилсөн өвчтөн, өвчлөөгүй хүн 2-ыг харьцуулахад ялгаа гардаг бөгөөд энэ ялгаа илэрсэн тохиолдолд хавдрын аюул гэж нэрлэнэ. Хөхний хорт хавдрын аюулын гол шалтгаан нь эстроген, нас болон төрөлт,хүүхэд хөхүүлснээс, архи хэтрүүлэн хэрэглэх, цацраг идэвхт бодисыг нөлөө,гэр бүлийн хэн нэгэн хөхний хавдраар өвчилж байсан зэрэг байдаг.

 

Хөхний хучуур эс  эстроген зэрэг эмэгтэй дааврын идэвхжилт авч өссөнөөр хуваагддаг. Эмэгтэйчүүдийн даавар эстрогенд нөлөөлөх хугацаа ихсэх тусам ялангуяа төрөх болон хүүхэд хөхүүлж байгаагүй,  анхны менстраци эрт ирсэн эсвэл цэвэршилт оройтон менстраци удаан хугацаагаар ирж байгаа эмэгтэй хөхний хавдар үүсэх аюул өндөр байдаг.

Мөн цэвэршилтийн дараа таргалсан тохиолдолд даавар ихсэн  хөхний хорт хавдраар өвчлөх аюул нэмэгддэг. Хөхний хорт хавдартай өвчтөний 5~10% удамшлын гаралтай байдгаас гадна зарим нэг  генийн  мутаци хөхний хавдар үүсэх гол хүчин зүйл болдог.

 

Онош

Хөхний хорт хавдрын 5 жил амьдрах магадлал  анхан шатандаа бол 100% орчим, 4-р шатандаа орсон тохиолдолд 20% -аас багагүй байдаг. Тиймээс амьдрах магадлалыг нэмэгдүүлэх хамгийн зөв арга нь хорт хавдрын шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэх явдал юм. Ингэж эрт хавдрыг илрүүлэхийн тулд  сар болгон хөхөө шалгах, тогтмол эмчид үзүүлэх хөхний зураг авахуулж байх хэрэгтэй. Эмчид үзүүлэх болон рентген зургаас сэжигтэй өвчин илэрвэл эд бүтцийн шинжилгээ хийж хөхний хорт хавдар эсэхийг оношилно.

 

Шинжилгээ

Хөхний зураг авах шинжилгээг хийхдээ хөхөнд шахалт өгсний дараа дээд доод , дотор гадна чиглэлд X шугамаар зургийг авч хорт хавдрыг илрүүлдэг хамгийн үндсэн шинжилгээ юм. Өөрөө хөхөө тэмтэрч үзэх болон эмч шалгаад мэдэгдэхгүй  жижиг хэмжээний хорт хавдрыг илрүүлэхэд хэрэглэдэг, тогтмол шинжилгээгээр хөхний хорт хавдрын нас баралтыг багасгаж болох баталгаатай шинжилгээ билээ.

Хөхний хэмжээ жижиг нарийн нягт эд бүтцээс бүтсэн тохиолдолд хөхний зураг авах шинжилгээгээр онош тогтооход хүндрэлтэй бол  эхо шинжилгээг хамт хийх нь онош тогтооход тустай байдаг. Гэвч эхо шинжилгээ хөхний зураг авах шинжилгээг бүрэн орлох шинжилгээ биш юм. Хөхний зураг авах болон хөхний эхо шинжилгээ нь харилцан нөхөн чанарыг хадгалж байдаг бөгөөд хөхний зураг авах шинжилгээтэй харьцуулахад  хөхний ур, бундуу зэргийг  илрүүлэхэд гойд сайн төдийгүй хөхний хавдрын хамгийн гол анхны шинж тэмдгийн нэг шохойжилтын эмгэг өөрчлөлтийг мэдэж болдог. Хөхний зураг авах болон эхо шинжилгээнээс гадна сүүлийн үед онцгой тохиолдолд МРА  шинжилгээг хийдэг.

 

Эмчилгээ

Хөхний хорт хавдрын эмчилгээний үндсэн эмчилгээ нь эмгэгийн өөрчлөлтийг тайрах мэс засал бөгөөд бусад эрхтэнд үсэрхийлээгүй бүх өвчтөнд хагалгаа хийх шаардлагатай байдаг. Xөхний хорт хавдрын хагалгааны дараа дэмжих эмчилгээ маш үр дүнтэй нь батлагдсан бөгөөд хавдрын эсрэг химийн эмчилгээ, туяаны эмчилгээ, харшлагч дааврын эмчилгээ, молекулд хийх  эмчилгээ зэрэг байдаг.

 

Мэс заслын эмчилгээ

Хөхний хавдрын мэс засал  хөхний болон суганы хонхрын тунгалгийн зангилааны мэс заслаас бүтнэ.

Хөхний мэс засал нь хавдрыг оруулан эрүүл хөхний нэг хэсгийг хамт тайрах хөхийг хадгалан тайрах мэс засал, өргөн тархсан эмгэгийн өөрчлөлтөөс болж хөхийг хамгаалахад хүндрэлтэй бол хөхийг бүрэн тайрах мэс засал байдаг. Хөхийг хамгаалан үлдээх хагалгааны үед үлдсэн хэсэгт туяаны эмчилгээг зэрэгцүүлэн хийх тохиолдолд хөхийг бүхэлд нь тайрах мэс засалтай адил гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан ба хавдрын хэмжээ болон хүрээ шалтгаалан хөхний хавдар тайрах мэс заслыг хийдэг.

Суганы хонхрын тунгалгийн зангилааг хөхний хорт хавдрын эд бүтцээс хамгийн эхлээд үсэрхийлсэн тунгалгийн зангилааг олж эд бүтцийн шинжилгээ хийх тунгалгийг зангилааны амь үзэлт шалгах мэс засал гэж байдаг. Шалгалтаар хорт хавдрын эс зангилаанд нэвчээгүй бол дээрх хагалгааг хийх шаардлагагүй бөгөөд хавдар үсэрхийлсэн тохиолдолд суганы тунгалгийн зангилааны хагалгаа хийгдэнэ. Тиймээс хагалгааны өмнө суганы тунгалгийн зангилаанд хавдар үсэрхийлсэн гэсэн таамаглал байгаа тохиолдолд тунгалгийн зангилааг шалгах амь үзэлт мэс засал хийлгүйгээр шууд суганы тунгалгийн зангилааг авах мэс засал хийгдэнэ.

 

2) Хавдрын эсрэг химийн эмчилгээ

Хавдрын эсрэг химийн эмчилгээг

Хавдрын эсрэг химийн дэмжих эмчилгээ нь мэс заслаар хавдрыг авсны дараа хийгддэг эмчилгээ юм. Мэс засал хийгдээд үлдсэн бичил үсэрхийлдгийн устган амь насыг уртасгаж ахин хавдар үүсэх боломжийг багасгаж өгдөг эмчилгээ билээ.

Мэс заслаар хорт хавдрыг авсны дараа хавдрын эсрэг химийн эмчилгээг хийдэг бөгөөд хагалгаанаас хойш үлдсэн бичил биетэд буй үсэрхийлдгийн байхгүй болгох, амьдрах чадварыг нэмэгдүүлж ахин хавдар үүсэхээс сэргийлж болдог.

Хөхний хавдруудаас химийн эмчилгээ хамгийн үр дүнтэй нь батлагдсан хатууралтай хорт хавдар (цусны хавдрыг оролцуулалгүйгээр, бөөгнөрлөөс үүссэн бүх хавдар) ходоод, элэгний хатууралтай хорт хавдруудтай харьцуулахад энэ эмчилгээг хийлгэснээр амьдрах баталгаанд нэлээд өндөр найдвар тавьж болдог. Мөн анхан шатны хөхний хавдарт ихэнхдээ хавдрын эсрэг химийн эмчилгээ хийгддэг.

Мэс заслын дараа хавдрын эсрэг эмчилгээ хийх эсэх нь хавдар ямар шатандаа явааг харгалзан үзэж шийдвэр гаргадаг учраас хөхийг бүхэлд нь тайрах мэс засал хийлээ гээд хавдрын эсрэг эмчилгээг хийхгүй гэсэн үг биш юм. Ерөнхийдөө хавдрын эсрэг химийн дэмжих эмчилгээг 4~8 удаа хийдэг ч эмийг төрлөөс шалтгаалж өөрчлөгддөг.

Хавдрын ерөндгийн үр дүнг дээшлүүлж харшлыг хамгийн бага болгохын тулд хэдэн төрлийн эм бэлдмэлийг хамт хэрэглэх тохиолдол их байдаг. Сүүлийн үед ямар нэг хэмжээгээр ахисан хавдарт мэс засал хийхийн өмнө хавдрын эсрэг эмчилгээг хийх тохиолдол байдаг болж түүнийг түрүүлж хийгдэх хавдрын эсрэг химийн эмчилгээ гэдэг.

 

3) Туяаны эмчилгээ

Хүний биед их хэмжээний цацраг туяа нэвтрэн орж хавдрын эсийн ДНА-д нөлөөлснөөр хавдрын эсүүдийн үржил зогсож үхдэг. Хөхийг хамгаалах мэс заслын дараа ихэнхдээ туяаны эмчилгээ хийгддэг бөгөөд энэ нь хөхний хавдрын ойр орчим, тунгалгийн эд бүтэц зэрэгт үлдсэн байж болзошгүй нуугдмал хавдрын эсийг үхүүлэн ахин хавдар үүсэхээс сэргийлэх зорилготой байдаг.

Хөхийг хамгаалах мэс заслын дараа туяаны эмчилгээ хийсэн тохиолдолд биеийн хэсэгт хавдрын дахин үүсэх магадлал өндөр байдаг. Мөн хөхийг бүхэлд нь тайрах хагалгаа хийлгэсэн ч хавдрын хэмжээ 5см-аас дээш болон 4 ширхгээс олон, суганы тунгалагт үсэрхийлсэн бол туяаны эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Бас  хөхний хавдар яс, тархи зэрэгт үсэрхийлэн өвдөлт болон ясны үе зэрэгт харшил илэрсэн тохиолдолд намдаах зорилгоор түр зуур туяаны эмчилгээ хийгддэг.

Туяаны эмчилгээг хийхээр шийдвэрлэсэн тохиолдолд эхлээд эмчилгээний төлөвлөгөө зохиож өдөр болгон 1 удаа 7 долоо хоногийн турш хийгдэнэ. Ингэж эрүүл эд бүтцэд үсэрхийлэх үсэрхийлэхийг багасгаж эмчилгээний үр дүнг өндөрсгөх үүднээс цацраг туяаны хэмжээг эмчилгээний долоо хоногт хуваан хийдэг.

 

4) Харшлагч даавар

Хорт хавдрын эсэд дааврын харшил үүссэн өвчтөнд хавдрын эсрэг химийн эмчилгээтэй огт хамааралгүйгээр харшлагч дааврын эмчилгээ байдаг. Хоргүй харшлагч хавдрын эстэй тохиолдолд эстроген даавар хавдрын эсийн өсөлтийг хурдасгадаг учраас энийг зогсоохын тулд дааврын эмчилгээ хийгддэг.

Харшлагч дааврын эмчилгээнд уламжлагдсан эм болох тамоксифэн болон зөвхөн цэвэршилтийн дараах хөхний хорт хавдартай өвчтөнд хэрэглэдэг дарангуйлагч байдаг. Өдөрт 1~2 удаа уухаар хэрэглэнэ. Xөхний хорт хавдар дахин үүсэхээс сэргийлэх үр дүнтэйгээс гадна бусад эмтэй харьцуулахад харшил багатай бөгөөд хэрэглэх хугацаа нь 5 жил юм.

 

 5)Протон туяаны эмчилгээ

Протоны эмчилгээ нь туяаны эмчилгээний нэг төрөл бөгөөд хавдар үсэрхийлээгүй бол мэс засал хийсэнтэй адил үр дүн үзүүлж болох эмчилгээний төрөл билээ

Өвчний явц, хүндрэл

Хөхний хорт хавдрын талаар танилцуулах, зарим нэг анхан шатны шинжилгээгээр идэвхжиж эхэлж буй хавдрыг тодруулах тохиолдол аажим аажмаар ихсэж байгаа билээ. Анхан шатны хөхний хорт хавдрын үед 5 жил амьдрах магадлал 90% тай гэсэн сайн үзүүлэлттэй боловч хавдар улам архагших тусан амьдрах магадлал багасан 4-р шатны хавдрын үед 20% хүрэхгүй  магадлалтай байдаг.

 

Сэргийлэх арга

 Одоохондоо хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмж гараагүй байна. Зөвхөн хөхний хавдрын  үүсгэж буй одоогоор мэдэгдээд байгаа аюултай шалтгаануудаас аль болох зайлсхийхийг хичээх, мөн тогтмол шинжилгээ хийлгэн анхан шатанд нь илрүүлэхийг уриалж байгаа билээ. Хөхний хорт хавдрыг анхан шатанд илрүүлэхэд эмчилгээний үзүүлэлт сайн учраас  эхлэхэд нь илрүүлэхэд тогтмол шинжилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Хөхний хорт хавдрын эрдэм шинжилгээний хурал дээр улсын хавдрын төвөөс гаргасан уриалгад 30 наснаас хойш бол сар болгон өөрөө хөхөө шалгах, 35наснаас хойш 2 жил тутам клиникт үзүүлэн, 40 наснаас хойш 1~2 жил тутам клиникийн үзлэгт хамрагдаж нэмж хөхний зураг авалт хийлгэх, өндөр рисктэй тохиолдолд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн байна.

 Амьдралын хэв маяг болон хооллох дэглэмийн өөрчлөлт ба хөхний хавдрын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх , тогтмол үзлэг зэрэг нь хөх болон хавдраас хамгаалах гол аргууд юм.

 

Өдөр тутмын амьдрал

Хөхний хорт хавдар бусад хорт хавдруудтай харьцуулахад эмчлэх олон аргатайгаас гадна эмчилгээний үр дүн маш сайн байдаг. Ялангуяа анхан шатны хөхний хорт хавдрын үед амьдрах магадлал өндөр байдаг. Гэвч хорт хавдар гэдэг өвчин зовлон шаналлаас гадна хөхөө алдах болон хөхний байдлын өөрчлөлөөс болж эмэгтэй хүний гоо сайхны асуудал, стресс, мөн өвчин удамших болох магадлалаас үүдсэн гэмших сэтгэл зэрэг олон янзын сэтгэлийн зовлон байдаг учраас гэр бүлийнхэн нь ойлгон туслах хэрэгтэй. Мөн сэтгэлзүйчээс зөвлөгөө авах нь тустай байдаг. Тохирсон хөдөлгөөн болон дасгал хийж нийгмийн амьдралд идэвхтэй оролцох  зэрэг сэтгэлзүйд сайнаар нөлөөлөхөөс гадна мэс заслын дараа сайн нөлөө үзүүлдэг нь батлагдсан.

 

Хоол хүнс

Онцгой хооллох арга байхгүй боловч төрөл бүрийн хоол хүнс тохируулан хэрэглэн биеийн тамирын дасгал хийж биеийн жиндээ хяналт тавих хэрэгтэй. Сүүлийн үед хөхний хавдрын өсөлтийн шалтгааны нэг нь амьдрах зарчим болон махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээс шалтгаалан үүсэж байна гэж үзэж байгаа билээ.

Мөн хөхний хавдрын эмчилгээний дараа шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэн калори багасгаснаар амьдрах магадлалыг нэмэгдүүлэхээс гадна амь насыг уртасгадаг гэсэн дүгнэлт байдаг. Тиймээс тохирсон хэмжээгээр мах махан бүтээгдэхүүн хэрэглэн эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм.

 

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ӨМӨН

 Умай нь их бие ба хүзүү гэсэн хэсгүүдээс  бүрддэг буюу үтрээтэй холбогддог  хүзүүнд үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний өмөн үү гэж нэрлэнэ.

Умайн хүзүүний өмөн үү дэлхийн нийт эмэгтэйчүүдийн хамгийн элбэг тусдаг хавдруудаас 2-т ордог.  өвчлөгсдийн 80% ази, өмнөд америк,өмнөд африк зэрэг хөгжиж байгаа орнуудын эмэгтэйчүүд байдаг. Солонгос улсад бүх  хорт хавдруудын 4-р байрыг эзэлдэг.

 

Шалтгаан

 

1) Вирус папиллома  (Human papilloma virus – HPV)

Бэлгийн замаар  халдварладаг папиллома вирус нь савны хавдарын гол хүчин зүйл  болдог бөгөөд ийм хорт хавдраар өвчлөгсдийн 99,7%  папиллома вирусийн халдвар тээгчид байдаг.

2) Нас

Эмэгтэй хүн 20 нас хүртлээ эмэгтэйчүүдийн  өвчнөөр нэг их өвчлөөд  байдаггүй, 30наснаас хойш өвчин үүсэх нь нэмэгдэж аажмаар 50 насандаа оргил үедээ хүрдэг.Түүнээс хойш наснаас шалтгаалахгүйгээр эмэгтэйчүүдийн өвчин үүсдэгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог.

3) Арьсны өнгө, үндэстний дундах  өвчлөлтийн байдал

Барууны орнуудтай харьцуулахад өмнөд америк, африк, азийн орнуудад хавдар үүсэх давтамж өндөр байна.

4) Нийгмийн эдийн засгийн байдал, бага орлоготой нийгмийн давхаргын хувь  дахь өвчлөлтийн байдал

Ариун цэврийн цэвэр бус орчин, эмчилгээ муутай эмнэлэг, эмх замбараагүй амьдралын маяг зэрэг нь бие махбодид өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

5) Бэлгийн харьцаанаас улбаалсан  савны  хорт  хавдар

16 нас хүрээгүй байхдаа бэлгийн харьцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай мөн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйд  тус өвчин үүсэх аюул нүүрлэж байдаг.

6)Бэлгийн олон хавтагчтай байх нь уг хавдраар  өвчлөхөд хүргэдэг 

Замбараагүй бэлгийн харьцаа нь савны хүзүүний хорт хавдрын үүсэлтэй нягт холбоотой байдаг.

 

БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДАР

Бүдүүн гэдэсний хорт хавдар гэдэг нь бүдүүн гэдэсний хүрээ ба нарийн гэдсэнд үүссэн хорт хавдрыг хэлдэг бөгөөд хавдар илэрсэн байршлаас хамарч бүдүүн гэдэсний хүрээнд бий болсон хавдрыг бүдүүн гэдэсний хүрээний хавдар, нарийн гэдсэнд үүссэн бол нарийн гэдэсний хавдар гэж ангилдаг ч олонд танил нэр нь бүдүүн гэдэсний хавдар юм.

 

Бүдүүн гэдэсний хорт хавдрын төрөл

Бүдүүн гэдэсний хорт хавдар ихэнхдээ бүдүүн гэдэсний салстаас үүсдэг булчирхайн хорт хавдар юм. Булчирхайн хорт хавдар нь бүдүүн гэдэсний хорт хавдрууд нааштай хавдрын ураас үүсэлтэй байдаг. Нийт бүдүүн гэдэсний хорт  хавдруудын 5~15% удамшлын чанартай байдаг.

Булчирхайн хорт хавдраас гадна тунгалаг, хорт леиомиосаркома зэрэг гол үүсгэгчээс үүсэж болдог. Бүдүүн гэдэсний лимпийн хавдар нийт хоол боловсруулах эрхтний хорт хавдрын 1%-аас бага бол хоол боловсруулах эрхтний лимпийн хорт хавдар 10~20% эзэлдэг. Хорт хавдар ташааны хэсэгт сайн үүсэж булчирхайн хорт хавдрын шинж тэмдгийн адил хэвлийн баруун хэсэгт жижиг ур шиг үүссэн байдаг.

 

Бүдүүн гэдэсний байрлал, бүтэц

Бүдүүн гэдэс нь нарийн гэдэсний төгсгөл хэсэг баруун талын хэвлийн доороос эхлэн дээшлэн хэвлийн дээд хэсгийг хөндлөн огтлон хэвлийн зүүн хэсгийг даган доош бууж тахир бүдүүн гэдэс болон шулуун гэдсээр дамжин хошногоны амсартай холбогдсон харийн хоолой хэлбэртэй эрхтэн юм. Бүдүүн гэдэсний ханыг салст, салстын доорхи эд бүтэц ,булчин(булчингын бүрхүүлийн цагираг үе, булчингын давхарга ) 4-н давхар хаалтад хуваадаг.

 

Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа

Бүдүүн гэдэс нь шингэнийг шингээн авч зарим хэсэг нь В-гийн төрлийн бүх витамин, витамин К хамтад нь нэгтгэн нийлэгжүүлдэг. Хоол хүнс хоол боловсруулах эрхтэнд шингэсний дараа өтгөнийг(баас) бүрэлдүүлж бий болгон хадгалж өтгөнийг гадагшуулах үйл ажиллагаатай.

 

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг эмчлэх арга

Бүдүүн гэдэсний хорт хавдрын хавдар том биш,эд бүтцэд хэр нэвтэрснээс болж эмчилгээний аргыг сонгон мэс засал болон хавдрын эсрэг химийн эмчилгээ, туяаны эмчилгээг хамтад нь зэрэгцүүлэн хийнэ.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын үе шат, эмчилгээний арга нь доор дурдсантай адил юм.

 

үе шат

эмчилгээний арга

Бүдүүн гэдэсний 1-р үе (T1-T2N0M0)

Бүрэн эдгэрэх мэс заслын дараа нэмэлт эмчилгээ хийлгүйгээр явцыг ажиглах

Бүдүүн гэдэсний хүрээний хорт хавдар 2-р үе болон 3-р үе(T3-T4N0M0)

Бүрэн эдгэрэх мэс заслын дараа хавдрын эсрэг химийн эмчилгээ хийх

шулуун гэдэсний хорт хавдрын 2, 3-р шат (T3-T4N0M0)

Бүрэн эдгэрэх мэс заслын дараа туяаны эмчилгээ/ хавдрын эсрэг химийн эмчилгээ мөн хагалгааны өмнө туяаны эмчилгээ/ хавдрын эсрэг химийн эмчилгээ

Бүдүүн гэдэсний хорт хавдрын 4-р үе

Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан хавдрын эсрэг химийн эмчилгээний арга

Шаардлагатай үед түр зуурын хагалгаа болон туяаны эмчилгээг судлах.

Бусад: хавсарсан хийх эмчилгээний арга нь бусад эрхтэнг судласаны үр дүнг харж сонголт хийх боломжтой.

Мэс заслын эмчилгээ

Бүдүүн гэдэсний хорт хавдрын гол эмчилгээ бол мэс заслын эмчилгээ юм. Бүдүүн гэдэсний хорт хавдарт тохиромжтой хагалгааны зарчмууд хавдрын гол төв, төгсгөлийн, дээд хэсэгт хангалттай орон зайг үлдээн эртхэнийг тайрч, лимпийн замыг үлдээх хүрээнд хийгддэг. Хамрагдах хүрээ их биш хэвлийг нээхгүйгээр дурангийн хагалгааны тусламжтайгаар мэс засал хийх боломжтой. Бүдүүн гэдэсний дурангийн хагалгаа нь одоо хийгдэж байгаа хэвлий нээх мэс заслаас өөр том зүсэлт хийлгүй хэвлийн дуранд хэрэглэдэг камер болон хэвлийн хөндийн дурангийн хагалгаанд хэрэглэдэг багажнууд орохоор жижиг зүсэж мэс засал хийх арга юм.

Хэвлийн хөндийг нээлгүйгээр бага зэрэг зүсэлт хийдэг сайн талтай. Мөн мэс заслын үед ойр орчмын эд эрхтэн гэмтэх нь бага учраас хагалгааны дараа өвдөлт бага бие хэвэндээ орохдоо амархан, мэс заслын дараа жирийн амьдралын хэв маягтаа эргэн орох боломжтой бөгөөд шарх нь жижигхэн гоо сайхны хувьд ч сайн талтай.

 

Дурангаар харж тайрах мэс засал

Хорт хавдрын эсийн хуваагдал сайн, хорт хавдрын эс цусанд болон лимпэд нэвчин ороогүй, хорт хавдрын эс салст салстын доорхи эд эсийн зөвхөн нэг хэсэгт хязгаарлагдсан байх гэсэн нөхцлүүдийг хангасан анхан шатны бүдүүн гэдэсний хорт хавдрын үед дурангаар  дотуур харж тайрах мэс заслын эмчилгээ хийх боломжтой юм. Гэхдээ дотуур харж хагалгаа хийсний дараа эд бүтцэд нарийн нягт шинжлэн хорт хавдрын нэвчилт гүн, эсийн хуваагдал муу бол, мөн цусанд болон лимпийн сувагт нэвтрэн орсон шинжтэй байвал 2-р шатны хэвлийг нээх мэс засал, хэвлийн хөндийн дурангийн хагалгаагаар өргөн хүрээнд хагалгаа хийх хэрэгтэй тохиолдлууд байдаг. Дотуур харж хийх хагалгаагаар эмчлэх тохилдолд ч  тогтмол шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын байрлалаас хамаарч мэс засал хийх арга

Бүдүүн гэдэсний хорт хавдрын  үүссэн байрлалаасаа шалтгаалан хагалгаа хийх хүрээ өөрчлөгддөг.

 

Бүдүүн гэдэсний хүрээнд байрлалтай хорт хавдар

1. Мухар олгой, өгсөх хүрээ гэдэс, хөндлөн хүрээ гэдэсний дээд хэсэгт байрлалтай бүдүүн гэдэсний хорт хавдар, нарийн гэдэсний ба хөндлөн хүрээ гэдэсний нэг хэсэг хүртэл хагалгаа хийж баруун талын гэдэсний хүрээг тайрах мэс засал хийгдэнэ. Тайрах хагалгааны дараа үлдсэн нарийн гэдэс ба хөндлөн хүрээ гэдэсний хоёр талын доод хэсгийг залгаж өгдөг нарийн гэдсийг цоолох мэс засал хийгддэг.

2. Хөндлөн хүрээ гэдэсний гол хэсэгт байрлалтай бүдүүн гэдэсний хорт хавдарт хамаарагддаг гэдсийг бүхэлд нь тайрч үлдсэн бүдүүн гэдэсний хүрээтэй залган хөндлөн гэдэс тайрах хагалгаа хийгддэг.

3. Хөндлөн хүрээ гэдэсний төгсгөл хэсэг, уруудах хүрээ гэдсэнд байрлалтай хорт хавдрын үед уруудах хүрээ гэдэсний хагалгаа хийгдэнэ.

4. Тахир хүрээ гэдсэнд байрлалтай хорт хавдрын үед урд талын хэсгийг тайрах хагалгааг хийнэ. Энэ үед бүдүүн гэдэсний хүрээний хэсэгт цус өгөх болон энэ хэсгээс эхлэн цусны эсвэл лимпийн шингэний гоожуурга болдог артерийн судас, венийн судас, лимпийн судас болон зангилааг хамт тайрдаг.

 

Шулуун гэдэсний хорт хавдар

Шулуун гэдсийг дээд, гол, доод гэсэн 3-н хэсэгт хуваана.

1. Дээд хэсгийн шулуун гэдсэнд илэрсэн бүдүүн гэдэсний хорт хавдар

Энэ хэсгийн бүдүүн гэдэсний хорт хавдар голдуу хошногоны нүхнээс эхлэн 11-12см-аас дээш сөргөлдөн тогтдог. Энд үүссэн хорт хавдрыг шулуун гэдэсний дээд хэсэг, тахир гэдэсний таазны хэвлийн дээд хэсгээс тайрч холбоосын хагалгаа болон урд талыг тайрах хагалгаа эсвэл таазны хэвлийн хэсгийг тайрч шамбарамны артерийн судсыг хамруулан шулуун гэдэсний хажуу талын биеийн бүтцийн зүй цогцын судлалын бүтцийг тайрсны дараа холбоос мэс засал, урд доод хэсэгт тайрах мэс засал хийгдэнэ.

2. Төв хэсгийн шулуун гэдсэнд орших хорт хавдар

Хошногоны нүхнээс эхлэн 6~11 см зайтай орчих шулуун гэдэсний хорт хавдрын үед аль болох бүх л арга замаар амбультороор үзүүлж хошногоны нүхийг хамгаалах хуниас хадгалах эмчилгээ хийх нь хамгийн гол байдаг.

 

3. Доод хэсгийн шулуун гэдсэнд орших хорт хавдар

Хавдар хошногоны нүхнээс эхлэн 3~5см байрласан нэг хэсгийн шулуун гэдэсний хорт хавдрын үед хошногоны хуниаст хорт хавдар нэвтрээгүй, хошногоны хэвийн ажиллагааг хадгалах боломжтой гэж үзвэл мэс заслын өмнө туяаны болон хавдрын эсрэг эмчилгээг хийн хошногоны хуниасыг хэвээр үлдээх эмчилгээ хийж болдог. Тиймээс хошногоны ажиллагааг хэвээр хадгалах боломжгүй, хошногоны хуниаст хорт хавдар нэвтэрч орсон гэсэн дүгнэлт гарахад ихэнхдээ шулуун гэдэсний доод хэсгийг тайрах хагалгаа хийнэ.

 

4. Анхан шатны шулуун гэдэсний хорт хавдар

Хавдар хошногоноос эхлэн 8см дотор байж булчинд халдах, лимпийн зангилаанд үсэрхийлээгүй, хавдрын хэмжээ 4см -аас доош шулуун гэдэсний хорт хавдрын үед хошногоны нүхээр дамжуулан биеийн хэсэгт тайрах хагалгаа хийгдэнэ.

 

Хавдрын эсрэг химийн эмчилгээний арга

Хавдрын эсрэг химийн эмчилгээний арга нь тариагаар болон уухаар хавдрын эсрэг эмийг хэрэглэн хорт хавдрыг эмчлэх арга юм. Янз бүрийн эмийг нэг зэрэг хамт хэрэглэн эсвэл ганц эм хэрэглэх ч үе байдаг.

Бүх биед тархсан бүдүүн гэдсэнд байгаа хорт хавдраас гадна элэг уушганд үсэрхийлсэн хорт хавдарт үр дүнтэй гэгддэг эм тарианы бүх биеийн эмчилгээний арга юм.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал хийлгэсний дараа хийдэг хавдар дахин үүсэх аюулыг багасгахын тулд хийгдэх эмчилгээ нь үсэрхийлсэн болон дахин үүссэн тохиолдолд амь насыг уртасгах зорилгоор хавдрын эсрэг химийн эмчилгээний арга юм.

Мөн томорсон шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх үүднээс туяаны эмчилгээг хамт хийдэг.

 Бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслын дараа хавдрын эсрэг химийн эмчилгээг хийх үе ба үр дүн

 

өвчний үе шат

1-р шат

2-р шат

3-р шат

4-р шат

Хавдрын эсрэг химийн эмчилгээний арга

Дахин үүсэх магадлал бага бол хавдрын эсрэг химийн эмчилгээ хийгдэхгүй

Эргэлзээтэй болон хавдар дахин үүсэх магадлал их, хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэхийг хэн нэгэн зөвлөсөн бол эмчтэйгээ сайн зөвлөлдсний эцэст шийдвэр гаргах

Дахих магадлалыг багасгах үүднээс үндсэн дэмжих хавдрын эсрэг химийн эмчилгээг хийх

Өвчний шинж тэмдгээс өөр эмчилгээг хийхээс илүү хавдрын эсрэг эмчилгээ хийж амь насыг уртасгах, амьдрах боломжийг бататгах үүднээс хийгдэх эмчилгээ

Амьдрах магадлал

 

Энгийн хорт хавдрын 2-р шатны амьдрах магадлал 70-80% хавдрын эсрэг эмчилгээний аргаар амьдрах магадлалыг дээшлүүлсэн бол 5%аар доошлодог.

2-дахь шатны өвчтөний хавдар дахин үүсэх аюул 5% -аар бага байдаг.

Мэс заслын дараа хавдрын эсрэг эмчилгээ хийхгүй бол дахих магадлал 50-60% бөгөөд хавдрын эсрэг эмчилгээ хийлгэсэн тохиолдолд дахилтыг 30-40% багасгах боломжтойгоос гадна амьдрах магадлал 10% орчим дээшилдэг нь тогтоогдсон.

Хавдрын эсрэг химийн эмчилгээг хийлгээгүй тохиолдолтой харьцуулахад амьдрах хугацааг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой

Хавдрын эсрэг химийн эмчилгээний хугацаа

Хорт хавдрыг бүрэн тайрч авсан тохиолдолд( 2, 3, зарим нэг 4-р шат), дахин үүсэхийг багасгах зорилгоор хавдрын эсрэг химийн эмчилгээ 6 сарын турш хийнэ. Үүний дараа уухаар хавдрын эсрэг эм байнга хэрэглэх  үе байдаг ч ингэж эмчилгээний хугацааг сунгаснаар хавдар дахин үүсэх боломжийг багасгана гэсэн нотолгоо одоогоор байхгүй байгаа.

Тиймээс мэс засал хийх боломжгүй мөн мэс засал хийсэн ч хорт хавдрын нэг хэсэг үлдсэн тохиолдолд эмчилгээний хугацааг урьдчилан тодорхойлох боломжгүй юм. Хавдрын эсрэг химийн эмчилгээний талаархи эсэргүүцэл, харшлын үе шат, өвчтөний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа өөрчлөгдөж 1 жилээс илүү эмчилгээ хийх тохиолдол ч байдаг.

Биед хорт хавдар үлдсэн үед хавдрын эсрэг химийн эмчилгээ хийгдэж байсан ч гэсэн ужиг өвчин сэдэрсэн болон өвчтөн эмчилгээнээс үүссэн харшлыг дийлэхэд хүнд бол эмчилгээг зогсооно. Мөн хавдрын эсрэг эм хэрэглээд хамгийн сайн үр дүнд хүрлээ гэсэн шийдвэр гарвал эмчилгээг түр зогсоож ажиглалт хийнэ.

Шулуун гэдэсний хорт хавдрын туяаны эмчилгээ

Туяаны эмчилгээ нь цацраг туяаг ашиглан биеийн хэсэгт эмчилгээ хийх арга юм. Сэдэрсэн шулуун гэдэсний хорт хавдар дахих магадлал их бол тухайлбал 2-р шатнаас 3-р шатны хорт хавдрын мэс заслын өмнө болон дараа дэмжих эмчилгээ болгон хийдэг. Мөн өвчин 4-р шатандаа байсан ч тайрах хагалгаа хийх боломжтой хол үсэрхийлсэн тохиолдолд туяаны эмчилгээг хийдэг. Өвчин 1-р шатанд бие эрхтний хэсгээс тайрсны дараа хорт хавдар дахихаас сэргийлэх үүднээс хийх ч үе байдаг. Нэг талдаа шулуун гэдэсний хорт хавдрын байрлал болон хэмжээнээс хамарч хошногоны нүхний хэвийн ажиллагааг хадгалах хагалгаа бэрхшээлтэй тохиолдолд хагалгааны өмнө туяаны эмчилгээг хийж хавдрын цар хүрээг багасгаснаас хошногоны нүхийг дахин амьдруулах үр дүнд хүрэх үе ч байдаг. Туяаны эмчилгээг дангаар хийх нь ховор, ихэнхдээ хавдрын эсрэг химийн эмчилгээтэй хамт хийдэг. Ингэж хавдрын эсрэг химийн эмчилгээ, туяаны эмчилгээг зэрэгцүүлэн хийвэл химийн эмүүд туяаны эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж биеийн хэсэгт хорт хавдар дахих магадлалыг багасгаж амьдрах магадлалыг дээшлүүлдэг сайн үр дүнтэй байдаг.

 

Туяаны эмчилгээний хугацаа

Туяаны эмчилгээ голдуу гадуур амбультороор хийгддэг. Хагалгааны өмнө болон дараа дэмжих эмчилгээгээр туяаны эмчилгээг хийх тохиолдолд 6-н долоо хоног шаардлагатай. Мэс засал хийгдэхгүй анхан шатны эмчилгээтэй болон дахисан хорт хавдрын тохиолдолд 7~8 долоо хоног хийх хэрэгтэй байдаг. Тухайн өвчтөний байдлаас шалтгаалж 2~4 долоо хоног эмчилгээ хийдэг үе байдаг ч энэ нь онцгой тохиолдол юм.

Өдөр
Цаг агаар
Ханшийн мэдээлэл
  • Үр дүн: