Үргүйдэл

Үргүйдлийн эмчилгээ

Гэр бүлийн хосууд жирэмслэлтээс хамгаалаах хэрэгсэл хэрэглэхгүй, тогтмол бэлгийн хавьталтай байгаад нэг жил болоход жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ. ,

Урд нь ямар нэг байдлаар жирэмсэлж байгаагүй бол анхдагч үргүйдэл, өмнө нь жирэмсэлж байсан тохиолдлыг 2-р зэргийн үргүйдэл гэж ангилна.

 Үргүйдлийн шалтгаан

Эрэгтэй болон эмэгтэй хүний  эс (эр, эм эс) үүсч бий болсоноос эхлэн эр, эм эс нэгдэх, нэгдсэн  эсүүд  бойжиж, үр хөврөл умайд дотор тогтон наалдах хүртэл үйл явцаас аль нэг үе шатанд хэвийн бус өөрчлөлт гарснаас үргүйдэлд хүрэх магадлалтай.

Үргүйдлийн үндсэн  шалтгаанууд.

1. эрэгтэйгээс шалтгаалах(male factor)

2. өндгөвчний үйл ажиллагаа буурах(decreased ovarian reserve)

3. өндггөн эсийн боловсорч хагарах үйл явцын алдагдал (ovulatory disorder)

4. үрийн суваг гэмтэх, бөглөрөх, үрийн сувгын эргэн тойронд наалдац үүсэх(tubal injury, blockage, or paratubal adhesions)

5. умайн хүзүүний болон дархланы шалтгаан(cervical and immunologic factors)

6. умайн шалтгаан (uterine factors)

7. Биеийн дархлаа буурах(immunologic aberration),халдварт өвчин (infection)болон архагшсан ужиг өвчнүүд (serious immunologic illnesses)

8. онош нь тодорхойбиш(unexplained): үрийн суваг, үрийн сувгын наалдац биш умайн салсжилт багтана.

Мөн дээрхээс гадна гэр бүлийн хосын хэн нэг нь хэвийн үр хөврөлд (gamete) тохирох үржлийн эс бий болгож чадахгүй байх, төрөлхийн ба олдмол сул талаас болж умайгүй байх зэрэг шалтгаанууд байдаг. Ийм онцгой тохиолдолд хосууд хүүхэд үрчилж авах, донорын тусламжтайгаар үржлийн эс гаргаж авахаас гадна тээгч эх хөтөлбөрт хамрагдах зэрэг аргууд байдаг.Тиймээс огт хүүхэд төрүүлэх чадваргүй биш бол ихэнх үргүйдэлтэй гэр бүлийг нөхөн үржихүйн чадвар буурсан үргүйдэл(subfertility) гэж үздэг. Ялангуяа нас ахих тусам өндгөвчний үйл ажиллагаа аажмаар буурч жирэмслэх магадлал улам багасдаг. Ийм нөхөн үржихүйн дутагдалтай гэр бүлүүд цаг хугацааны явцад тохиолдлоор жирэмсэлэх нь байдаг ч, үргүйдлийн шалтгаанаа мэдэж байгаа үгүйдээ бус, жирэмсэн болох чадвар багассан гэдгээ мэдэж байгаа тохиолдолд цаг хугацаа алдалгүй үргүйдлийн эмчилгээ хийлгэснээр хүссэнээрээ жирэмслэх боломжтой. Иймэрхүү үр дүнтэй эмчилгээний зорилго нь үржлийн эс болон умайннэн тохиромжтой орчинг бий болгох бөгөөд үр суулгалт ба үр хөврөл умайн хананд наалдах боломжыг дээд зэргээр бий болгоход чиглэдэг.

Үргүйдлийн онош тогтоох шинжилгээ

1.Үндсэн шинжилгээ: Биеийн ерөнхий эрүүл мэнд хэвийн байгаа  эсэхийг шалгах шинжилгээ юм. Үүнд цусны болон шээсний шинжилгээ, цусны бүлэг тогтоох , биеийн эсэргүүцэл шалгах шинжилгээ( VDRL, anti-HIV, HBsAg, anti-HBs). 

2. Дааврын шинжилгээнүүд: бамбайн дааврууд (TSH T3, T4), сүүжилтийндаавар (PRL), бэлгийн  дааврууд биеийн юмны 3 дахь хоногт (FSH, LH), эстроген (E2), прогестины (P4)-биеийн юм ирэхээс7хоногийнөмнө, өндгөвчийн олон цэврүүт өөрчлөлт,үсжилт илэрч буй үед эр бэлгийн даавар (testosterone,dehydroepiandrosterone sulphate

3. Үрийн шингэний шинжилгээ: Энэ шинжилгээгээр эрэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 40% болох үрийн шингэний хэмжээ, өнгө,эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр бүтэц, зэрэгт үнэлгээ  хийнэ.

Эр бэлгийн эс үүсч боловсрохтойхолбоотой эргэлзээтэй зүйл илэрвэл удамшлын шинжилгээ, дааврын болонтөмсөгний бүтцийн шинжилгээ зэргийг үээж эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тодорхойлдог.

4 .Өндгөвчийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх: өндгөн эс боловсорч хөгжин хагарч байгааг шууд бусаар шалгадаг шинжилгээнүүд байдаг бөгөөд үндсэн биеийн халууныг хэмжих, прогестрондааврыг тодорхойлох (биеийн юм ирэхээс 7 хоногийн өмнө), ЭXО- умайн бүтэц хэмжээ, умайн дотор салстын зузаарал, өндгөвчийн бүтэц, үүссэн өндгөн эсийн хэмжээ, шар бие үүсч байгаа зэргийг тодруулна.

5. Үргүйдэлтэй гэр бүлийн бэлгийн харьцаа тохиромтой аргаар хийгдэж байгаа эсэх, умайн хүзүүний салстад эр эс амьдрах чадвартай байгаа эсэх, эр эс умайн хүзүүг нэвтэрч  чадаж байгаа эсэхийг тодруулна. Өндгөн эс гадагшлахаас 2~3 өдрийн өмнөөс дур хүслээ тэвчиж байгаад бэлгийн харьцаанд орсны дараа эмнэлэгт ирж умайн хүзүүн доторх салстаас дээж авч эр эсийн тоо болон хөдөлгөөнийг микроскопоор ажиглана.

6. Умайн болон үрийн сувгийн зураг  (Hysterosalpingography)

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 30-40% үрийн суваг, хэвлийн болон умайн хэсэгт байдаг бөгөөд эдгээр хэсгүүдийн талаархи мэдээллийг өгдөг маш хэрэгтэй шинжилгээ юм.

 Тодотгогч уусмалын тусламжтай умайн хөндийн байдал, үрийн сувгийн туулгацыг рентген зураг x-ray авчүнэлгээ өгөх арга /умайн хэлбэр, хэмжээ, наалдац, ургацаг, умайн хүзүүний нарийсал болон үрийн сувгын бөглөрөл зэргийг илрүүлэх боломжтой.  биеийн юмны 7-8 дахь хоногт хийх ба үрийн хойлой салиагаар бөглөрсөн тохиолдолд / mucus plug /  арилж жирэмслэх магадлал нэмэгддэг сайн талтай.

 

Хүн тус бүрийн өвчин мэдрэх мэдрэмж өөр боловч ихэнхдээ мэс ажилбар хийхийн өмнө өвчин намдаах эм уулгах ба  халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоорантибиотек уулгаж болно.

7. Хэвлийн хөндийн дуран оношлогоо laparoscope]

Үргүйдлийн үндсэн шинжилгээнээс эргэлзээтэй зүйл илрээгүй тохиолдолд хийх ба оношлогооны болон эмчилгээний ач холбогдолтой.  Өвчтөний нас, өмнө нь хийлгэж байсан мэс заслын төрөл ба өвчтөний санал, умайн үрийн сувгийн зураг авалт (Hysterosalpingography) зэргийг нэгтгэн дүгнээд мэс засал хийхээ шийднэ.

Хэвлийн дуранг биеийн юмны 7~11хоногт, (өөрөөр хэлбэл өндгөн эс хагараагүй үед) хийх нь тохиромтой бөгөөдшаардлагатай тохиолдолд  лазер болон нөхөн үржихүйн эрхтэнүүдэд мэс засал эмчилгээг үргэлжлүүлэн хийж болдог. Дурангийн мэс заслын үед бага аарцгийн эрхтэнүүдийн наалдац салгах, өндгөвч, умайд байгаа үүсгэвэрүүдийг авах, эндометриозыг оношлож эмчлэх ба үрийн хоолойн битүүрлийг найдвартай оношлоно, онош тодорхой бус өвчтөнүүдийн  20~25% оношлогддог байна. 

 

 

 

Өндгөвчнөөс өндгөн эсийг сэдээх (Ovulation Induction)

Өндгөвчнөөс өндгөн эсийг сэдээх гэдэг нь өндгөн эсийн үүсч боловсрох, ялгаруулах явцын хямралтай  өвчтөнүүдэд  эм тарианы тусламжтай өндгөн эсийг гадагшлуулахыг хэлдэг  ба  өндгөн эсийн боловсролтыг хэт сэдээгч (Controlled Ovarian Hyperstimulation) гэдэг нь өндгөн эс ялгаруулах боломжтой эмэгтэйд хэт сэдээгч эм тариа хэрэглэн өндгөвчнөөс олон эс ялгаруулж авснаар жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхболомжтой болдог

Өндгөн эсийн саатлын эмчилгээ

  Өндгөвчинд өндгөн эс боловсорч гадагшлах явцын шалтгаантай үргүйдэл гэдэг онош нь тогтоодсон эмэгтэйд ердийн аргаар  хоёр өндгөвчнөөс өндгөн эсийг гадагшлуулж  чадаагүй тохиолдолд хэт сэдээгчийн (Controlled Ovarian Hyperstimulation)  тусламжтайгаар олон өндгөн эс үүсгэн  жирэмслэх оролдлого хийх нь хамгийн тохиромжтой байдаг. Өндгөн эс зохих түвшиндээ хүрч томрон уутанцартаа байгаа үед  тогтоосон цагт уутанцарыг хагалахын тулд hCG тариаг хийдэг бөгөөд тохирсон бэлгийн харьцааг санал болгоно.  Мөн уутанцар хагарч өндгөн эс гадагшилж шар бие үүссэн  байдал ба  өндгөн эс хагараагүй саатсан эсэхийг тодруулна(luteinized unruptured). 

Үндсэн эм тариаг хэрэглэх аргa

 Өвчтөний оношийн байдлаас шалтгаалан хэ хэдэн төрлийн эм тариаг хэрэглэх ба хамтатган хийх болон нэмэлт эмчилгээ хийх тохиолдол гардаг.

Кломифен(clomiphene citrate; Clomid, serophene)

Ерөнхийдээ харааны товгор-өнчин тархины үйл ажиллагааны хямрал болон өндгөвчийн үйл ажиллгааны хямралаас үүдэлтэй / даавар хэвийн ялгарч байгаа / өндгөн эс гадагшлахгүй байх,  өндгөвчийн олон цэврүүт өөрчлөлтийн эмгэг, биеийн эсэргүүцлийн өөрчлөлттэй холбоотой өндгөн эс үүсэхгүй байх , зэрэг эмгэгүүдийн үедөргөн хэрэглэдэг.  Өндгөн эсийг гадагшуулалтыг өдөөх зорилгоор эмийн тунгаар уух ба гипоталамуст үйлчилж GnRH ( gonadotrophin releasing hormone)-ны ялгаралыг нэмэгдүүлсэнээр өнчин тархинаас ялгардаг FSH, LH–н хэмжээг нэмэгдүүлэх үйлчлэл үзүүлнэ.  Өндгөн эс боловсролт 80~85%, жирэмслэх магадлал 40%бол ихэндээ 6-н долоо хоногийн дараа жирэмсэлдэг. Clomiphene citrate нь эстрогений эсрэг (antiestrogenic effect) үйлчилгээтэй ба 15~50%-д умайн хүзүүний салстын чанар болон хэмжээ буурах тохиолдол байдаг.

Мөн түүнчлэн  нүүр улайх (vasomotor flushes), хвлийн доогуур бага зэрэг  өвдөх, дотор муухайрах, хөхөнд өвчин орох зэрэг илэрч болох бөгөөд харааны согог илэрсэн тохиолдолд  кломипен хэрэглэхийг зогсоох хэрэгтэй. Ховор тохиолдолд өндгөвч хэт сэдээгдэх  хам шинж  илэрдэг.

Кломипенээр(clomiphene citrate) өндгөвчний үйл ажиллагааг сэдээхэд олон үр хөврөл үүсэх  магадлал ихэсэж 2 ихэр 6.9%, 3 ихэр 0.5% дамтамж- тайбайдаг.  Жирэмсэн болсноо мэдэлгүй кломипен хэрэглэсэн тохиолдолд болонэнэ эмийг хэрэглээгүй үед  дутуу болон хүүхэд гажигтай төрөх тохиолдолын давтамжиндонцын ялгаа байдаггүй.

Биеийн юмны ,3- 5 дахь өдрөөс эхлэн ерөнхийдээ 5 хоног 50мг -аар эхлэн уух ба өндгөн эсийн боловсролтийг эхо болон өндгөн эсийн шалгуурын тусламжтай хянана. Зарим өвчтөн өдөрт 25мг -аар хэрэглэхэд өндгөвчнөөс өндгөн эс гадагшладаг. Өндгөвч-нөөс өндгөн эс ялгарсан ч жирэмсэн болоогүй болон өндгөвчнөөс өндгөн эс гадагшлаагүйн улмаас жирэмсэн болоогүй хоер ялгаатай учраас өндгөн эсийн гадагшлалт дараа дараагийн эмчилгээний төлөвлөгөөхийхэд маш чухал.Өнд-гөн эс гадагшлаагүй тохиолдолд дараагийн мөчлөгөөс 50мг-ийг хэрэглэнэ. Америкийн хүнс эмийн бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах газраас(FDA) хамгийн дээд хэрэглэх хэмжээг 100мг/д байх нь зүйтэй гэж үзэж байгаа ч зарим эмэгтэйчүүдийн 11.8% 150мг дээш хэмжээг хэрэглэснээр өндгөвчнөөс өндгөн эс гадагшилж байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд 250мг хүртэл хэрэглэхэд аюлгүй гэсэн клиникийн судалгаа байдаг.

Сэдээгчийг хэрэглэсэн сүүлийн өдрөөс хойш 5~10 өдрийн дараа өндгөн эс гадагшилна.Биеийн юмны 12~13 дахь өдрөөс эхлэн 16-17 дахь  өдөр хүртэл өндгөн эс гадагшилж буйг  өндгөн эсийн тестээр өдөр бүр  шалгана. Урьдчилан тооцоолсон өндгөн эс гадагшлах өдрөөс 1~2 хоногын өмнөөс долоо хоногын турш 2 хоногын зайтай бэлгийн харьцаанд орох, эсвэл өндгөн эс гадагшилж байгаа нь оношлогдсон өдрөөс эхлэн 3 өдөр дараалан бэлгийн харьцаанд орох нь жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэх хамгийн сайн арга юм. Магадгүй кломифений сэдээлтийн  дараа өнд-гөн эсийн тестээр өндгөн эс гадагшлаж байгаа нь тодорхойлогдохгүйбол ЭХО-гоор харж ажиглан өндгөн эсийн уут үүссэн байгаа боловч лютеин (шар биеийн нөсөө(LH surge) нэмэгдэхгүй байгаа дүгнэлт гарвал ихэсийн гонадо- тропин дааврын(r-hCG 5,000 IU)тариа хийж өндгөн эсийн гадагшлалтыг хурдасгаж урьдчилан таамaгласан мөчид зохиомол үр суулгалт хийдэг. Кломифений сэдээлт  амжилттай болж байгаа нь батлагдвал нийт жирэмслэх оролдлого 6-н мөчлөгөөс ихгүй байхыг зөвлөдөг. 6-н удаа жирэмслэх оролдлого хийсний дараа жирэмсэн болох магадлал бүрэн хангагддаг бөгөөд үүний дараа нэмэлт оролдлого хийсэн ч үр дүн гүй гэж үздэг.

Гонадотропин даавар

 гонадотропин дааврыг цэвэршсэн эмэгтэйн шээснээс  хамгийн дээд зэргийн био технологийнаргаар цэвэрээр гаргаж авдаг.

 Ихэнхдээ бэлгийн дааврийн бууралтай өвчтөнүүдэд ( hypogonadotropic hypogonadism,  урьд нь кломифен эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй тохиолдол болон хэвийн биш шар биет илэр-сэн тохиолдолд хэрэглэж болдог.   Бэлгийн  дааврын эм хэрэглэх хугацаанд өндгөн эсийн өсөлт бойжилт хурдасах, ба биеийн юмны мөчлөг тогтворждог. Жирэмслэх магадлал 30% хүртэл нэмэгдэх ба 6-н удаагын мөчлөгийн хугацаанд жирэмслэх магадлал 90% хуртэл -нэмэгддэг.

Хоероос дээш ихэр жирэмслэх магадлал  10~35%. Дутуу төрөлт 20~30% тохиолддог нь  өөрөөрөөжирэмслэлттэй харьцуулан үзэхэд бага зэрэг нэмэгдсэн чигтэй байгаа нь ихэр жирэмслэлт,

хэвийн биш өндгөн эс, үл нийцэх шар биеийн ажиллагаа зэргээс болдог гэж үздэг. Гажигтай хүүхэд төрөх  магадлал харьцангуй бага байдаг бол  төрөлтийн хүндрэлүүд харьцангуй их тохиолддог байна.өндгөвч хэт сэдээгдэх  хам шинж өвчин, эмийн харшил илэрч болдог..

Кломипен ба Гонадотропин даавар

.Кломипен 100~200мг-аар биеийн юмнымөчлөгийн 2~5 өдрөөс эхлэн 5 өдөр хэрэглэж төгсгөл хэсэгт нь ихэсийн гонадотропин дааврын (r-hCG 5,000 IU) эм хэрэглэхээс өмнө өдөр бүр гонадотропин даавар хэрэглэнэ. гонадотропин дааврыг хэрэглэ- сэн аргатай харьцуулан үзэхэд жирэмсэн болох магадлал ижил гэсэн дүгнэлт гарсан.

 гонадотропин ялгаруулагч дааврыг ,(GnRH) хэрэглэх

кломипены эмчилгээнд үр дүнгүй,(Hypothalamus)гипоталамусын үйл  ажиллагааны өөрчлөлттэй  биеийн юмгүйдлийн үед хэрэглэж болох бөгөөд өндгөвч хэт сэдээгдэх  хам шинж өвчний давтамж багасдаг. Авсаархан автомат насосоор 90~120 минутын зайтайгаар 1~20ug-аар арьсны доод хэсэгт хийнэ.

Гонадотропин рилизинг гормона агонистов (GnRH agonist)

  

Өндгөвчнөөс өндгөн эс гадагшүүлахын түлд хийсэн дааврын эмчилгээний хамгийн том асуудал лютеин даавар гэнэт өсөх (premature LH surge) явдал юм. (GnRH agonist) нь (ndogenous) бэлгийн чиглэлийн дааврын шүүрлийг таслан лютеин дааврын өсөлтөөс сэргийлнэ. Хэрэглэх үеээс шалтгаалж 2 аргыг сонгодог

Юуны өмнө (corpus-luteum) шар бие үүсэхийн өмнө ууж эхлэн 2~3 долоо хоногийн дараагаас эхлэн өндгөвчийг хэт сэдээгч (hMG)-ийг хэрэглэх арга (luteal long protocol) ба хэт сэдээгчтэй нэг зэрэг өндгөн эсийн уутанцар үүсэх эхний шатанд ууж хэрэглэх арга бас байдаг ч одоогоор цахим долгионы аргыг ихэвчлэн хэрэглэж байна. Үйлчлэл болон хэрэглэх аргаас шалтгаалан эмний төрөл олон янз байдаг. 1удаагийн тариагаар 4~5долоо хоног удаан үйлчилгээүзүүлдэг (depot ), (Depo-lupron, Decapeptyl-CR, Zoladex) , мөн өдөр бүр арьсны доод хэсэгт тарьдаг (Lupron)лупрон, декапептул(Decapeptyl) байдаг бөгөөд утлагын эм(nasal inhalants)-ээр( Synarel)байдаг.)

Гонадотропин рилиинг дааврын антоганист GnRH antagonist)

Сүүлийн үед өндгөвч хэт сэдээгдэх,  лютеин дааврын гэнэтийн өсөлт (LH surge) -өөс сэргийлэх үүднээс уламжлагдан хэрэглэгдэж байгаа гонадотропинрилиинг дааврын агонист(GnRH agonist) болон Гонадотропин рилиинг дааврын антоганист GnRH antagonist  хэрэглэж байна.

 

-Эр бэлгийн эсийг зориудаар эм эсийн дотор оруулах (artificial insemination; AI)

Энэ ажилбарыг Үрийн шингэнд  эр эсгүй, эр эс- ийн тоо цөөн байх,  зэрэг шалтгаанаас үүссэн үргүйдлийн үед хэрэглэнэ. Үр дүнтэй эр эсийг ялган авахын тулд нарийн  дамжлага дамжуулдаг.

 Зохиомол үр суулгалт (artificial insemination of husband; AIH)–  үрийн шингэн дэх эр үр хэвийн үзүүлэлттэй боловч  эрэгтэйн бэлгийн үйл ажиллагааны хямралтай болн эр эс умайн дотор хүрч чадахгүй тохиолдолд хийгддэг. Эр эс ялгарахгүй, төмсөгнөөс эр эсийг гарган авч чадаагүй тохиолдолд донорын(artificial insemination of donor; AID) тусламжтайгаар энэ ажилбарыг хийнэ.

Удамшлын ужиг өвчин, бэлгийн замын өвчингүй эрүүл эр бэлгийн эстэй эрэгтэй донор болох боломжтой. Эр эсйиг умайд зориудаар цацах (intrauterine insemination; IUI), Эр эсйиг умайн хүзүүнд зориудаар оруулах(intracervical insemination; ICI), Эр эсйиг үтрээнд зориудаар оруулах intravaginal insemination; IVI) гэж байдаг бөгөөд сүүлийн үед  Эр эсйиг умайд зориудаар цацах (intrauterine insemination; IUI),-г өргөн хэрэглэж байна.

  Ажилбар хийх цаг хугацаа нь маш чухал бөгөөд өндгөн эсбүрэн боловсорсон цагыг тодорхой баримжаалах нь жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг.

 Байгалын жамаар эм эс боловсрох мөчлөгийг тааруулан ажилбар хийхэд жирэмслэх магадлал муу байдаг гэж үздэг тул , жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд өндгөн эс сэдээгч эм тариаг хэрэглэн хугацааг зөв тогтоож хийдэг ингэснээр  3сарын дотор 50%, 6 сарын дотор 90% жирэмслэх боломжтой.

Гадны орчинд үр тогтоон умайд суулгах мэс ажилбар (IVF-ET)

Өндгөн эсийг авч лабораторын нөхцөлд нийлүүлэн үр тогтоож, үр хөврөлийг эмэгтэйн умайд тусгай аргаар суулгахыг хэлнэ. Үрийн хоолойн бөглөрөл, өмнө нь хийлгэсэн мэс заслаас болж үрийн хоолойгоо авахуулсан, умайн хүзүүний шалтгаан дархлалаас үүдсэн үргүйдэл болон шалтгаан тодорхойгүй үргүйдэл, үрийн шингэн дэх эр эсийн хэвийн бишбайдлууд, бэлгийн үйл ажилгааны хямрал зэрэг эрэгтэйн шалтгаануудын үед гадна орчинд үр тогтоож үр хөврөлийг умайнд суулгах ажилбарыг хийдэг.  Лаборатоын орчин үр тогтоож, жирэмслэх чадварыг нэмэгдүүлэх үүднээс  өндгөн эс гадагшуулах хэт өдөөгчийг ашиглан (controlled ovarian hyperstimulation; COH) олон өндгөн эс гарган авдаг.

Үрийн хоолойн нөхөн сэргээх бичил мэс засал

Үрийн хоолойн нөхөн сэргээх мэс засал (tuboplasty нь -үрийн хоолойн бөглөрсөн (tubal occlusion), Үрийн хоолойг боох мэс заслын (tubal ligation; TL) дараа холбоосыг тавих зэрэгтохиолдолдолуудадхийгддэг

Сүүлийн үед үрийн хоолойн мэс засал  үр дүнд хүрэхгүй байга тул лабораторын аргаар гадны орчинд үр суулгах эмчилгээг хийх нь элбэгшиж байна.

Умайн  хүчин зүйл

Умайн болон гуурсан хоолойн зураг авалтаар умайн хөндийн наалдац (intrauterine adhesion; IUA, Asherman's syndrome)байна гэж тааварласан тохиолдолд умайг өргөсгөн хусаж цэвэрлэх наалдац салгах мэс засал хийгддэг байсан бол,сүүлийн үед умайн хөндийг дурандаж (hysteroscopy) зураг авах шинжилгээтэй хамт нэг зэрэг наалдуулагч уусгагч бодис ашиглан наалдацыг арилгах мэс заслыг өргөнөөр хийх болсон .

Мэс заслын дараа дахин хаалдахаас сэргийлэх зорилгоор 2 сар орчим умайд ерөндөг (intrauterine device; IUD) тавих,, үрэвслээс урьдчилан сэргийлэх антибиотик болон дааврын эм хэрэглэх зэрэгэмчилгээний аргыг хэрэглэдэг. амжилттай болсон наалдуулагч уусгагчын дараа жирэмсэн болох магадлал 40~87%-иар нэмэгддэг.

Умайн хүзүүний салсталжилт маш муу (hostile cervical mucus )халдвар авсан гэсэн таамаглал тавьсан тохиолдолд антибиотек (vibramycin) ,(doxycycline) хэрэглэнэ.

Эмчилгээний үе дэхь хүндрэл ба явц

Үргүйдлийн гол шалтгааныг тогтоосны үндсэн дээр эмчилгээг шийддэг. Онош тодруулах шинжилгээ болон эмчилгээний мэс ажилбарын үед хүндрэл гарч болдогч давтамж нь харилцан адилгүй байдаг .

Өндгөвч сэдээхэд үүсэх хам шинж өвчин түүний илрэл (Ovarian hyperstimulation syndrome; OHSS)

Үргүйдлийн эмчилгээний үед өмнө нь байсан өвчин сэдэрч болзошгүй бөгөөд өндгөвч хэт сэдээгдэх хам шинж өвчний шалтгаан нь ренин үүсэх-ангиотензин-систем (renin-angiotensin system), дотор лэйкинууд (interleukin) ба цитокин (cytokine) зэргийн үйлчлэлээс болдог гэсэн баримтууд байдаг ч одоохондоо бүрэн батлагдаагүй байгаа билээ. Хялгасан судас болон түүний нэвчилтээс шалтгаалан 3-дахь орон зайнаас биеийн шингэний шилжих хөдөлгөөн хуримтлагдаж энэ ужиг өвчний шинж тэмдэг илэрдэг гэж таамаглал дэвшүүлдэг.

Өндгөн эс гадагшуулагч сэдээгчийг хэрэглэсний дараа хам шинж өвчин10~20% илэрч болох бөгөөд кломипенээр сэдээхэд өндгөвч хэт сэдээгдэх  хам шинж өвчны хүнд хэлбэр ховор тохиолдох бөгөөд 13~15% орчимд хөнгөн хэлбэрээр илэрч болдог .

Мөн гонадотропин даавраар өндгөвчийг  сэдээхэд хам шинж өвчин  33% орчим илэрч болох нь мэдэгдээд байгаа юм.

Клиникийн судалгаагаар  хам шинж өвчний илрэлийг хөнгөн, дунд(mild), хүнд(severe) гэсэн 3-н хэсэгт хуваадаг.Өндгөвч хэт сэдээгдэх хам шинж өвчний хөнгөн үед өвчтний хэвлий хөөх, чээж хорсох, дотор муухайран бөөлжих, зэрэг илэрч болох бөгөөд энэ үед өндгөвч 5~12см орчим томорсон байдаг.Дунд зэргийн болон хөнгөвтөр илрэлийн үед ЭХО- оор олон удаа харж ажиглах шаардлага  гардаг бөгөөд хүнд хэлбэрийн үед  уушигний гялтангын үрэвсэл, амьсгаадах, цус бүлэгнэх(hemoconcentration), цусны бүлэгнэлтийн гажуудал (coagulopathy), үүсч болох бөгөөд мөн бөөрний дутагдал (renal failure), цусанд бөглөрөл үүсэх, амьсгал хямралын хам шинж өвчин (adult respiratory distress syndrome; ARDS), зэрэг илэрч амь насаа алдах тохиолдол байдаг.

Цусанд байгаа өндгөн эсийн дааврын хэмжээ 2,500пг/мл-ээс их бол өндгөвчинд том жижиг жигд биш уутанцар ихээр үүсэх ба өндгөвчийн олон цэврүүт хам шинжтэй (PCOS ) өвчтөнд жигд биш хэмжээтэй өндгөн эс үүсэх магадлал өндөр байдаг. Энэ үед сэдээгчийг хэрэглэхээ түр хойшлуулах, зогсоох зэргээр сэргийлэх арга хэмжээ авна.

Лабораторт үр суулгах мэс ажилбартай хамааралгүй өндгөвчийг сэдээх эмчилгээ хийх явцад   өндгөвч хэт сэдээгдэххам шинж өвчний шинж тэмдгийн талаар бүх өвчтөнүүдэд мэдээлэл өгсөн байх шаардлагатай. Хэрвээгэдэс хөөх эсвэл өвдөх, цатгалдах, дотор муухайрах, бөөлжих, шээс багасах өдөрт 1кг-аар жин нэмэгдэх зэрэг мэдрэгдвэл эмнэлэгт хандах хэрэгтэй. Прогестроны дааврын эмийг өндгөвч хэт сэдээгдэх хам шинж өвчний байдал мэдрэгдэхгүй байсан ч  үргэлжлүүлэн хэрэглэнэ.Өндгөвч язарч хагарсанаас (torsion), хэвлийн хөндийн цус алдах шинж илэрвэл мэс заслын эмчилгээ хийх шаардлага гарч болдог.

Урьдчилан сэргийлэх арга

Үргүйдэл нь маш олон төрлийн шалтгаанаас үүсэлтэй байдаг учраас урьдчилан сэргийлэх аргыг тодорхойлох аргагүй юм. Умай, дайврын үрэвсэл умайн хүзүүний наалдац зэрэг өмнө нь байхгүй байсан үржлийн эрхтний үрэвсэл бий болсноос болон үр хөндөлт, зулбалт, дутуу төрсний дараа халдварласан архаг өвчний сэдрэлт зэргээс шалтгаалан нөхөн үржихүйн эрхтэнүүд гэмтэж үргүйдэл  үүсч болдог. Эрүүл зөв бэлгийн харьцаа нь дээрхийн адил ужиг өвчин үүсэх боломжыг таслан зогсоогоод зогсохгүй дараа бий болж болох үргүйдлийг багасгадаг.

Лабораторын орчинд үр тогтоож үр хөврөлийг умайд суулгах ажилбарын үед барих дэглэм

Өндгөн эсийг сэдээгч  эмчилгээний үед эмчээс сонгож өгсөн эмчилгээний цагыг ягштал барих нь чухал юм. Өндгөн эс сэдээгч эм уух эсвэл тариа тарихдаа хэрэглэх аргыг сайн баримтлах хэрэгтэй байдаг бөгөөд ялангуяа сэдээгч тариа тариулж байхад 36 цагын дараагаас өндгөвчинд өндгөн эс боловсорчүүсдэг учраас тариаг тогтмол цагт хийх нь хамгийн чухал байдаг.

Үргүйдэлтэй гэр бүлийн хувьд эмчилгээний үед хувийн бэлгийн амьдралыг анагаах ухаанаар хөндлөнгөөс зохицуулдаг учраас сэтгэл зүйн тэвчээртэй байж гарч болох эрсдэлүүдийгдавж туулахад хүрдэг. ялангуяа үргүйдлийн шалтгаантай гэр бүлийн гишүүн нь илүү сэтгэлийн шаналалтай байдаг. Тиймээсүргүйдэлтэй гэр бүл оношноос хамааралгүйгээр бие биенээ дэмжин түшиг тулгуур болж хамтдаа зүтгэсний үндсэн дээр хүссэн үр дүндээ арай түргэн хүрдэг тул юунаас ч илүү гэр бүлийн хоерын хайр халамж, хариуцлага шаардагддаг юм.

Хооллох арга

Онцгойлсон хооллох арга, байнга идэх хоол унд гэж байдаггүй. Өндгөн эс үүсч хөгжиж хагарах явцын сааталтай бол жирэмсэн болох оролдлогын үед аажмаар жингээ хасах оролдлого хийх нь өндгөн эсийн сэргэлтэнд тус дэм болдог. Жирэмсэн болох оролдлого хийж байх үеээс эхлэн жирэмслэх хугацаа хүртэл фолийн хүчлийг тохирсон хэмжээтэй хэрэглэвэл төрөх хүүхэд гажигтай, сэтгэцийн хомсдол, үүсэхийг багасгадаг.

Өдөр
Цаг агаар
Ханшийн мэдээлэл
  • Үр дүн: